Энгийн даруу аж төрлөөс сэтгэл ханамжийг мэдэр буюу “Мял богдийн гэгээрсэн түүх”-ээс

Тэрээр “Амин зүрхний багшийн минь надад соёрхсон бэлэг” хэмээв. Бүлээн мутар нь хүрсэн гэж санан тэр шорооноос адис авав. Гэгээрлийн харгуйд хөл тавьсан өдрөөсөө эхэлж урам зоригоо бадраажээ. Өөртөө “Үлэмжийн их энэрэл хайраар үйлдэл хийдэл бүр минь амьсгалж байгаасай.” гэв.

Багш нь “Ариун номоор ангаж, цангаж яваа чиний чин сэтгэлийг би мэднэ” гэлээ…

Бие чанга, сэтгэл шулуун хүн амьдрал дээр нотолж чадна…

Билгийн мэлмий нээхийн тулд бясалгалын завсарлага үедээ ч эерэг эрчмийг нэмэх үйлийг тасралтгүй хийх ёстой. Гэнэтхэн гарч гүймээр байна уу чи. Бясалгалын уяанд нам суугтун. Өнгө нь цагаан, өр нь хар номч болж шашиныг гутаах ёсгүй.

Чин ариунаар бодь мөрийг бясалгагтун.Үнэнийг таних хүртлээ бусдад туслах гэж хөөрцөглөх хэрэггүй. Гэгээрэх чин хүслээ өр зүрхэндээ нандигнаж яв. Энгийн даруу аж төрлөөс сэтгэл ханамжийг мэдэрч, нам дор суудалд бурханлаг гэрлийг бадамлуулж бай. Магтаал доромжлолын алиныг нь ч тоолгүй, биеэ хатамжлан, сэтгэлээ шулуутган бясалгалд шамдагтун, умбагтун.

Аниргүй нам гүмийг эрхэмлэ

Ам хэлний бузар арилна

Жир ганцаар суухыг эрхэмлэ

Жинхэнэ андтайгаа учрах болно

Би, чи-гийн ялгаа арилахад

Бишид олныг гийгүүлэх болно.

 

Б.Халиун

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …