Сүр дуулиантайгаар дэлхийн хэмжээний тоглолтыг Монголд хийнэ гэж амлаж байсан Blue хамтлагийн тоглолт цахилгааны саатлаас болж үзэгчдээ 4-5 цагийн турш хөлдөж үхтэл нь хүлээлгэсэн. Хэдий хамар нь улайж өвдөг нь чичирч байсан фэнүүд нь тэвчээртэй хүлээж байсан нь дэлхийн хэмжээний хамтлаг гэдэг арай л өөр юм даа гэж бодогдсон юм.
Blue хамтлагийнхан эрч хүчтэйгээр гарч ирэн дуулж тоглолт сайхан эхлэх гэж байтал өнөө гайтай тог тасарч, дуучид маань тайзан дээрээ эвгүй байдалд ороод буцсан юм. Үнэнч фэнүүд нь харин хайртай дуучдыг нь эвгүй байдалд оруулж ичээсэн техникийн саатал болоод хариуцлагагүй байдлыг зохион байгуулагч Эвэнтогийн буруу гэж уурлаж байлаа. Үүнээс хойш бүтэн цаг гариу болсон ч техникийн саатал арилаагүй юм. Үүний эцэс дуучид маань эвгүй байдалд орж тайзан дээр уур нь хүрсэн Саймон хөмсгөө зангидаж, Данкан жеймс нүдээ бүлтийлгэж байхад нөгөө хоёр нь аргаа барсан шинжтэй зогсож байлаа. . Ингээд эцэст нь Буянгийн Жагаа гарч ирэн уучлал гуйж “өнөө орой 19:00 цагт сайхан тоглолт үзүүлэх болно” гэж амлан, Blue-гийнхан амьд хоолойгоор “Sorry seems to be the hardest word” дуугаа дуулаад маргааш уулзая гээд тарсан юм. Гадаа хүйтэн байсан ч Blue хамтлагийнхан амьдаар дуулж чадалтай хоолойгоо гайхуулсан юм. Дэлхийн хэмжээний чансаатай хамтлаг гэдэг цаанаа л нэг өөр байлаа.
Үзэгчид маань өнөөдөр билетээрээ нэг найзаа дагуулан ирж тоглолт үнэгүй үзүүлэх эрхтэй болсон юм.
Blue хамтлагийн үнэнч бяцхан үзэгч 5цаг 30 минут хүлээгээд л зогсож байгаа нь
О.Рана