Тайландууд өчигдөр Бумибол Адуляадэж хаанаа чандарлах ёслолыг хийн улс даяараа гашуудлын байдалд байгаа. Бумибол хаан 1927 оны есдүгээр сарын таванд Америкийн Массачусэттст төрсөн ба 2016 оны 10-р сард 89 насандаа Тайландын нийслэл Бангкокт насан эцэслэсэн. Тэрээр амьдралынхаа хугацаанд Тайландын ард түмний төлөө олон гавьяатай зүйлийг хийсэн юм. Түүний хүү, ханхүү Важиралонкорн өнгөрөгч жил угсаа залгамжилж, хаан ширээнд суусан. Тэр эхнэр, хатан хаан Сирикит Китияакаратай 1950 онд гэрлэжээ.
Тэрээр Тайландын ард түмнийхээ төлөө бүгдийг хийж чадахаар, бараг чадсан нэгэн байсан юм. Тайландын эзэн хааны суудалд 70 жил суусан нь Тайландын түүхэнд болоод дэлхийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд хаан ширээнд заларсан явдал болсым. Энэ хугацаанд болсон хэд хэдэн төрийн эргэлт, хар тамхины зөрчилдөөнөөс улс орноо ноцтой аюулд оруулалгүйгээр хамгаалж чадсан. Мөнхүү хар тамхидалттай тууштай тэмцэж байв. Үнэндээ одоогоор угсаа залгамжилсан ханхүүг эцэг шигээ агуу байж чадах эсэхт Тайландууд эргэлзэж байгаа.
Тайландад эрэгтэй хүн бүр залуудаа гурван сарын хугацаатай лам байх ёстой байдаг ба хаан ч мөн энэ уламжлалаар сахил аван хувраг хүн болж байсан.
2008-2013 оны хооронд хамгийн баян хаадын жагсаалтыг тэргүүлсэн.
2000 онд “National Identity Promotion” түүнийг Тайландын технологийн эцэг гэж зарласан нь түүний улсдаа технологийн хөгжлийг авчирсан гавъяанаас нь үүдэлтэй.
Тэрээр жазз хөгжимд дуртай байсан агаад 50 хөгжим зохиосныг нь үнэлж Йелийн их сургуулийн хөгжим урлагийн тэнхимээс “Саанфорд” медалийг гардуулж байжээ.
Б.Халиун