А амин дэмийг өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй өгч эхэллээ

Хүүхдийн дархлаа сэргээх, өсөлт хөгжлийг дэмжих, А аминдэмийг өрхийн эмнэлгүүдэд энэ сараас эхлэн үнэ төлбөргүй өгч эхэллээ. Тухайлбал зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд тунгаар олгох гэнэ. А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдэлийг бууруулдаг байна. Эрүүл мэндийн яамнаас А аминдэмийг үндэсний хэмжээнд түгээж байгаа юм.

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …