Хүмүүс сайхан арьстай болохын тулд олон төрлийн бүтээгдэхүүн туршдаг. Мөнгө ч их зарцуулдаг. 2005 онд Америкийн арьс өнгөний эмч нар хуурайшилт, үрчлээ, батга зэрэг арьсны асуудлаас салах аргыг хэлж өгсөн байна. Хамгийн гол нь хооллолтондоо зарим өөрчлөлтийг хийх ёстой аж.
-Тослог арьстай бол өндөгний уураг, бууцай, лууван болон манго сайн хэрэглэх. Мөн А витамин сайн хэрэглээрэй.
-Арьсанд нөсөө толбо үүсэх шалтгаан B12 витамин дутагдсаных. Амьтны гаралтай хүнсэнд уг витамин их агуулагддаг. Витамин C, жимс жимсгэнэ болон ногоо, тэр дундаа байцаа, чинжүү идээрэй.
-Батгатай арьстай бол та самар, үр болон далайн гаралтай хүнс хэрэглээд үзээрэй.
-Хуурай арьстай хүмүүс өндөг, мах, авокадо, вандуй, шош болон буурцаг сайн идэх хэрэгэй.
-Үрчлээтэж байгаа бол сонгино, шар буурцаг, навчин ногоонууд, сармис сайн хэрэглэж чихэрлэг зүйлсээс аль болох татгалзаарай. Мөн цагаан идээний хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй.
-Нүдний доор хар толбо үүсэхэд ус сайн ууж, туна загас, махтай хоол идээрэй. Мөн гурвалжин будаа хэрэглэхийг зөвлөжээ.