МҮЭХ нь МАХН-д “дагаар орох уу”

МҮЭХ-ны үйл ажиллагааг гэнэтхэн шүүмжилдэг, бүр харлуулах гэж оролддог явдал гарах болсон нь шинэ зүйл биш гэнэ. Учир нь МҮЭХ-ны чуулган болох дөхөөд ирэхлээр ийм зохион байгуулалттай гүтгэлэгийн шинжтэй мэдээлүүд ихээхэн идэвхиждэг байна.

Энэ удаад МҮЭХ-ны чуулган 11 сарын 8-9-ны өдрүүдэд болох гэж байгаатай холбоотойгоор МҮЭХ-ийн удирдлагууд болон МҮЭ-ийг тэр чигээр нь харлуулах гэсэн оролдлогыг ихээхэн хөрөнгө мөнгө зарж, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зохион байгуулалтай, тусгай төлөвлөгөөний дагуу тараах явдал гарсан байна.  Үүнийнийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч асан С.Ганбаатарын ойрын хүн болох С.Зоригтбаатар, Б.Гэрэлмаа гэх этгээдүүд эртнээс бэлтгэж, хэвлэл мэдээллийн байгууллагыг мөнгөөр “зодож”, гүтгэлэгийн агуулгатай мэдээллээ захиалгаар гаргуулсан гэж хэлж болохоор байгаа юм.

МҮЭХ-ны өнөөгийн удирдлагуудын хувьд  хэдийгээр хууль зөрчөөгүй, ҮЭХ-ны өмч хөрөнгө үрэгдүүлсэн хэрэг байхгүй учраас “шударга ёс ялна” хэмээн асуудалд аядуу хандаж суухад, тэднийг гүтгэн гүжирдэх үйл ажиллагааг  өндөр зохион байгуулалттайгаар удаа дараалан   явуулна гэж төсөөлөө ч үгүй биз.  МҮЭХ-руу зохион байгуулалттай дайрч байгаа эдгээр хүмүүсийн эхний хүсэл бол МҮЭХ-н удирдлагыг гартаа авах зорилготой бөгөөд үүндээ хүрч чадахгүй бол  тэд хоёрдох ҮЭ-ийн байгууллагыг байгуулах гэсэн үйлдэл гэж харж болохоор байна. МҮЭ-д ажиллаж байгаа хүмүүсийг албан тушаал, эд хөрөнгөөр татан авч,  өнөөгийн удирдлагуудын эсрэг турхирч байгаа байдлаас үүнийг ойлгож болно.

МҮЭХ-ны Ерөнхийлөгчид тус холбооны Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн даргаар ажиллаж байгаа Д.Мягмар гэнэтхэн МҮЭХ-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх болсон бөгөөд түүнийг ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь ҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатартай холбоотой гэж хардах хүмүүс байна. Д.Мягмар нь 2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигчийг  дэмжиж  идэвхтэй ажиллажээ. Мөн Д.Мягмарын гэр бүлийн хүний хувьд  өмнө нь  3  сарын дотор  ХҮН нам болон МАХН-д элссэн талаар намын гишүүд нь ам уралдан ярьдаг гэнэ.

Нам дагасан ийм хүмүүсийн нөлөөлөл МҮЭХ-д орж ирэх юм бол ҮЭ-ийн мянга мянган гишүүдийн эрх ашиг хөсөр хаягдахад хүрнэ. Товчхондоо ийм сонголт нь МҮЭХ-ыг МАХН-д намд дагаар оруулна гэсэн үг юм.

МҮЭХ-ны хашир туршлагатай гишүүд, дарга нарыг харлуулан гүтгэх үйл ажиллага ань амжилтанд хүрэхгүй болонгуут аргаа барсан тэд эцсийн хөзрөө болох  МҮЭХ-г дотроос нь хагалах, албан тушаал амлах, хурлын гишүүдэд мөнгө тараах байдлаар саналыг нь татах гэсэн увайгүй арга хэлбэр рүү шилжиж байгаа бололтой.

А.Галт

Эх сурвалж: tashuur.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …