Хийжүүлсэн ундаа уух нь эрүүл мэндэд хортой

coke_cola-middleХИЙЖҮҮЛСЭН УНДАА УУСНААС ХОЙШХИ 1 ЦАГИЙН ДОТОР БИДНИЙ БИЕД ГАРДАГ ӨӨРЧЛӨЛТҮҮД!!!

Газтай ундаа эрүүл мэндэд хортой, ясны сийрэгжилт үүсгэдэг гэдгийг хүн болгон мэддэг хирнээ уугаад л байдаг. Яагаад гэвэл одоохондоо бидний биед юу ч мэдэгдэхгүй болоод л тэр. Тэгвэл хийжүүлсэн ундаа ууснаас хойш бүтэн нэг цагийн дотор хүний биед гарч буй өөрчлөлтийг эрдэмтэд тогтоожээ.

1. Ууснаас хойшхи 10 минутын дараа: Цайны 10 халбага элсэн чихэртэй тэнцэхүйц хэмжээний чихэр биеэр тархана. Гэвч ундаан дахь фосфорын хүчилтэй холбоотойгоор танд өөрчлөлт мэдрэгдэхгүй.
2. 20 минутын дараа: Цусан дахь чихэр тэсэрч инсулин хэмээх бодис ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана.
3. 40 минутын дараа: Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар нөхөж орно.

хийжүүлсэн ундаа4. 45 минутын дараа: Тархины таатай мэдрэмж хариуцагч хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн илэрдэг өөрчлөлт юм.
5. 50 минутын дараа: Фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ жирийн үеийнхээс хэт өсч шээсэн дэх кальци нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшлуулдаг гэсэн үг юм.
6. 60 минутын дараа: Газтай ундааны лаазыг онгойлгосноос хойш нэг цаг өнгөрөхөд кофейны далд хөнөөл илэрч эхэлдэг. Шингэнээ гадагшлуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Үүний дараагаар чихэр таны сэтгэл санаанд өөрчлөлт оруулж өөрийн эрхгүй уур уцаартай болгож, залхуу хүргэж эхэлдэг байна.

Эх сурвалж:  www.facebook.com

Ugluu logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …