Монголын философичид чууллаа

Монголчууд бид өндөр хөгжилд хүрэхийн тулд хүн нэг бүр сэтгэлгээний хувьд оюунлаг хийгээд амьдарч буй нийгэм эрүүл байх нь чухал билээ.

Дэлхийн философийн өдрийн хүрээнд  өнөөдөр СТӨ-нд “Тогтвортой хөгжил: оюуны соёл” нэртэй Монголын тэргүүн философичидийн өдөрлөг болж байна. Өдөрлөгийг Юнескогийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарын бичгийн дарга С.Уянга нээж үг хэлсэн. Нийт 12 философич илтгэлээ тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ба ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Ш.Ариунаа даргалав.

Философичид орчин үеийн оюуны соёл, нийгэм ба хүний хөгжил, ёс суртахуун, аж үйлдвэржсэний дараах нийгмийн үзэл баримтлал, тогтвортой хөгжил гэх мэт чухал асуудлуудын талаар хэлэлцэж байна. Мөн тэд боловсролыг нийгмийн хариуцлагатай уялдуулах нь чухал гэдэгт санал нэгдэв.

 


Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …