Франц гаралтай Энэтхэгийн Тао Порчон Лийнч нэртэй эмээ Геннисийн номонд хамгийн өндөр настай йогийн багшаар бичигджээ. 98 настай тэрээр 1926 онд бяцхан охин байхдаа анх йогитой танилцсан аж.
“Би далайн эрэг дээр хэсэг хүн гоё хөдөлгөөн хийж байхыг хараад тэднийг ямар нэг тоглоом тоглож байна л гэж бодсон. Эгчээс энэ юу вэ гэж сонирхон асуутал “Энэ хатагтай нар хийхэд тохиромжгүй зүйл” гэж хариулсан. Гэхдээ эрэгтэй хүн хийж чадаж байгаа бол би ч гэсэн чадна гэж бодсон.” хэмээсэн юм.
Тэр цагаас хойш Таогийн хамгийн их сонирхдог зүйл нь йоги болсон байна. Одоо долоо хоногт 6-8 ангид йогийн хичээл ордог. Ташааны гурван удаагийн хагалгаанд орсон ч сонирхлоо хаяагүй тэрээр йогийн энэ цаг үеийн шилдэг багш нараар удирдуулсан билээ. Мөн саяхан дурсамжийн номоо гаргасан.