Өдөр бүр 5 аяга ус уухад хөхний хавдрын магадлал 80% буурдаг

womandrinkingwater Хүн хоолгүйгээр удаан амьдарч чадах ч усгүйгээр удаан амьдарч чаддаггүй.

Саяхан Америкт хийсэн судалгаагаар хүн амынх нь 80 орчим хувь нь өдөр бүр шингэний дутагдалд ордог гэсэн тооцоо гарчээ. Харин манайд судалгаа хийвэл үүнээс ч их хувь гарах нь ойлгомжтой. Бидний ихэнх нь цай, кофе, хийжүүлсэн ундааг их хэмжээгээр уудаг. Гэтэл цай, кофе нь шингэний дутагдалд оруулж, биед давсыг давхар хуримтлуулдаг байна. Усны нэг чухал зүйл нь биеэс давс болон хорыг угаан зайлуулдаг аж. Харамсалтай нь хүмүүс давсыг хэтэрхий их хэрэглэдгээс болж байнга шингэний дутагдалд ордог ажээ.

Ус хүний биеийн халуун дулааныг тэнцвэржүүлж, хортой бодисыг гадагшлуулдаг байна. Өдөр бүр амьсгалах, хөлрөх, шээс, өтгөнтэй хамт ойролцоогоор 3.5 литр шингэн ялгарч гардаг. Энэ нь ойролцоогоор 16 алга устай тэнцэнэ. Хэрэв таны арьс хуурайшиж, сайртах, хатуурах, хагарах эсвэл цусны даралт ихсэх, цус муу эргэлдэх, хоолонд дургүй болох, бөөр өвчлөх нь ус бага уусантай холбоотой.

Хүн унтаж байхдаа ч сэрүүн байгаа үетэйгээ адилхан хэмжээний ус алддаг бол өвлийн улиралд ч шингэнээ алддаг байна. Дэлхийн хүн амын 90 хувь нь усыг шаардлагатай хэмжээнд уудаггүй учраас байнга өвчилдөг талаар эрдэмтэд өгүүлжээ.

Хүн ядрах нь хамгийн түрүүнд шингэн дутагдсантай холбоотой аж. Тухайлбал, хоёр хувийн усны дутагдал үүсэхэд ой муудаж, тооны хичээлдээ муудаж, ном унших дургүй болдог байна. Олон хүн өтгөн хаталтаас зовох, шээх үед шээсний сүвээр ирвэгнэх мэт болдог нь мөн л усны солилцоо хямарсантай холбоотой. Та энэ бүх хүндрэлээс гарахын тулд өдөрт таван аяга ус уухад ходоод гэдэсний хавдар үүсэх магадлал 45 хүртэл хувь, хөхний хавдар 80 хувь, давсаг, савны хавдрын магадлал 50 хувь буурдаг ажээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …