Монголын Үндэсний экспортлогч гурван компани

Манай улс Импортлогч биш Экспортлогч орон болоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч нь үндэсний үйлдвэрлэгчид юм. Сайн мэдээ гэвэл жил өнгөрөх тусам Монгол улсын нэрийг гаргах бренд бүтээгдэхүүний тоо нэмэгдсээр байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол улсаас дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулж экспортонд гаргаж байгаа шилдэг 3 компанийг танилцуулж байна.

1. ТЭСО

Тэсо Корпораци нь Монголдоо төдийгүй дэлхийд цор ганц бүтээгдэхүүн болох чацарганы тосыг үйлдвэрлэн гаргаж Тайвань , Япон гэх улсуудруу экспортлож байна. Чацарганад 50 гаруй биологийн идэвхт бодис, уураг, витамин С болон Е бодис агуулагдаж, үүнээс гаргаж авсан тос нь хорт хавдар, ходоод гэдэсний шархлаа, үрэвсэлд нэн сайн нь шинжлэх ухаанаар батлагдсан байна. Түүнчлэн Дэлхий дээр омега-7 агууламж өндөртэй хоёр бүтээгдэхүүн байдаг бөгөөд нэг нь загасанд агууллагддаг бол нөгөө нэг нь чацаргана жимс юм байна. Чацаргана жимсний омега-7 агууламж загаснаас илүү өндөр болохыг Харвардын сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Ялангуяа Увс аймагт ургаж байгаа чацаргана жимсэнд буссан байна Иймд Тэсо Корпораци монгол дахь шавхдашгүй нөөц бололцоог ашиглан чацарганы тосыг гарган авч монголд төдийгүй дэлхийд эрэлт хэрэгцээтэй бренд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн олон улсад худалдаалж байгаа юм. Энэхүү чацарганы тосыг экспортоор авах улс орны тоо өдөр бүр нэмэгдэж байгаа гэнэ.

Үүнээс гадна Тэсо Корпораци нь Монголдоо анх удаа хуурай сүүний үйлдвэрийг байгуулж ГОЛДЕН МИЛК бүтээгдэхүүнийг бий болгон ОХУ, КАЗАКСТАН, ХЯТАД гэх улс орнуудруу экспортонд гаргадаг байна. БНХАУ-д хамгийн ихээр зарагддаг бүтээгдэхүүний тоонд ГОЛДЕН МИЛК хуурай сүү ордог байна.

2. ГОВЬ ХХК

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч Говь ХК нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 36 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Тус компани өнгөрсөн хугацаанд Дэлхийд танигдсан яалтачгүй Монголын бренд компани болж чадсан юм. Тодруулбал гадаадын зах зээлд дэлхийн 30 орчим орны 150 гаруй харилцагчиддаа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд 2016 оны 12 сарын 31-ний байдлаар 10 орны 26 хотод 52 франчайз дэлгүүр, 2 нэрийн дэлгүүртэй болжээ..2016 он – 100% ноолууран пальтоны үйлдвэрлэлээрээ дэлхийд №1 болно гэдгээ Говь компани албан ёсоор олон нийтэд зарлаж байсан. Энэ ч утгаараа ХБНГУ болон Япон улсад албан ёсны нэрийн дэлгүүрүүдээ нээсэн юм. Мөн Говь ХК нь орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Италийн болон Европын хувцас загварын нэр хүнд бүхий дизайнеруудтай хамтран ажиллаж олон улсын хувцас загварын компаниудын жишгээр жилдээ хавар, зуны болон намар, өвлийн гэсэн загварын коллекцийг гаргадаг байна.

3. ЭРДЭНЭТ ХИВС

Дэлхий нийт натурал хэрэглээг сонгох болсон энэ цаг үед Монгол улс бэлчээрийн хонины зуун хувийн цэвэр ноосоор хийсэн орчин үеийн загвар дизайн бүхий, будагч бодисгүй өвөрмөц хивсийг олон улсын зах зээлд нийлүүлж эхэлсэн нь ихээхэн шуугиан тарьж байна. Дэлхийн ноосон эдлэлийн хамгийн нэр хүндтэй “Woolmark” болон “Woolmark Blend” чанарын тэмдгийг эзэмшигч “Эрдэнэт хивс” компани олон улсын “Домотекс” үзэсгэлэнгээс дэлхийд хэдийнэ танигдсан билээ. Өнгөрсөн жил Япон улсын зах зээл дэх хивсний борлуулалт түүхэндээ анх удаа 20 хувиар буурахад Япон даяар 96 салбартай Кингдом сүлжээ их дэлгүүрт “Эрдэнэт хивс”-ний борлуулалт 25 хувиар өссөн юм.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …