2013 онд хүмүүсийн амьдрах хамгийн тааламжтай улс орны жагсаалтыг “бараа бүтээгдэхүүний үнэ хямд-өндөр, эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй байдал, гэмт хэргийн гаралт, байгаль орчны бохирдолтой эсэх, орчин үеийн эрүүл мэндийн үйлчилгээг хангасан байдал, ДНБ,” зэргийг харгалзан үзэж Рэндом сторигоос гаргажээ.
1. Исланд: Маш үзэсгэлэнтэй байгаль, гэмт хэрэггүй орчин, цэвэр агаар болон эдийн засгийн чөлөөт байдал зэргээс хамаарч амьдрахад хамгийн тохиромжтой улсаар шалгарсан байна. Исланд улсаас иргэддээ эдийн засгийн чөлөөт орчинд, багахан хэмжээний татвар төлж амьдрах боломжийг бүрдүүлсэн бөгөөд иргэн нэг бүрийнхээ боловсрол, эрүүл мэндэд онцгойлон анхаарч чаддаг ажээ.
Мөн тус улсад эдийн засаг болон улс төрийн тогтвортой байдал ноёлодгоос гадна жендерийн эрх тэгш байдлыг асар өндөр түвшинд авч үздэг байна. Хэрэв та эрх тэгш, үзэсгэлэнтэй, энх тайван иргэддээ анхаарал тавьдаг газар амьдрахыг хүсвэл Исландыг зориорой!
2. Япон: Маш жижигхэн арал дээр 126 саяулаа амьдрадаг аралын үндэстэн бол Япончууд юм. Мөн дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс бөгөөд япон эмэгтэйчүүд өндөр наслалтаараа дэлхийд хоёрт ордог. Үүнээс гадна Японд хоорондоо ялгаатай олон соёлын урсгал бий болж, дэлхий нийтээр тархсан ч хэзээ ч хоорондын тэмцэл, мөргөлдөөн гарч байгаагүй юм. Тухайлбал, энимэ, манга, хүүхэлдэйнүүд, цайны ёслол, цэргийн урлаг, туланы урлаг болон гейша гэх мэт.
3. Австри: Австрали бал түүхэндээ нэг ч удаа эдийн засгийн хямралд өртөж байгаагүй маш бат бөх эдийн засагтай улс юм. Хүн амынх нь 90 хувь нь өөрсдийн амьдрал болон хэрэглээндээ сэтгэл хангалуун байдаг. Тэд маш өндөр боловсрол эзэмшиж, нэг хүнд хамгийн их хэмжээний ДНБ хуваарьлагдаж, дэлхий нийтэд ажил эрхлэлтийн хэмжээгээрээ ч дээгүүр ордог байна. Мөн ямар ч гэмт хэрэг- бохирдол гэж байдаггүй. Дэлхийн дивээжин гэж хэлж болохоор улс юм.
4. Тувалу: Зарим хүмүүс ийм нэртэй улс байдаг гэдгийг ч мэддэггүй. Тувалу улс нь Хавай болон Австрали тивийн дунд Номхон далайд оршдог Полинезчуудас бүрдэх жижигхэн улс юм. Дэлхийн хамгийн жижигхэн улс орнуудын жагсаалтын дөрөвдүгээрт ордог бөгөөд уртаашаа сунаж тогтсон аралд 11,200 гаруй хүн амьдардаг ажээ. Тувалу улсад нэг ч цэрэг арми байдаггүй тул ямар ч мөнгийг армид зарцуулдаггүй. Мөн маш гайхалтай өв уламжлал, заавал эзэмших үнэ төлбөргүй боловсролын систем, спорт, цаг уур болон байгалийн олон талт зүй тогтолтой улс юм.
хэрэв та Тувалу улсад ирвэл маш нөхөрсөг хүмүүс дунд, дэлхийгээс өөр газарт ирсэн мэт санагдана.
5. Норвег: Хүн амын шигүү суурьшилтаараа Европ тивд хоёрт бичигддэг, иргэдийнхээ эрүүл мэнд, тэтгэлэгтэй өндөр түвшний боловсрол гээд иргэдийнхээ нийгмийн халамжийн системийг бүх талаас нь шийдэж өгсөн дэлхийн загвар улс юм. Норвег улс 2009-2012 онд “Хувь хүний хөгжлийн индекс”-ээрээтэргүүлж байсан бөгөөд олон нийтийн боловсрол үнэгүй олгодог. Мөн өсвөр насны нийт хүн амын 10 хүн тутмын 6,7 нь аз жаргалтай байдаг гэсэн үзүүлэлт байдаг. Норвег улс нь хүчтэй, хөгжингүй-тогтвортой эдийн засгийг бохирдолгүй, үзэсгэлэнтэй байгал орчинтой хослуулж чадсан гайхалтай улс юм.
6. Швейцари: Шинэзеланд бол дайн байлдааны түүхэнд төвийг баримтлаж ирсэн үүнийхээ улмаас ч иргэдээ дайны халуун цэгээс хол байлгахын тулд нэг дор бөөгнөрсөн барилга барьж, дэлхий дээрхи хамгийн толгой эргэм барилгуудтай хот болсон юм. Тус улс уур амьсгалын хувьд хүйтэн, чийглэг. Харин гэмт хэргийн гаралтын хувьд аж үйлдвэржсэн орнуудтай харьцуулахад маш доогуур үзүүлэлттэй. Гэвч хөдөлмөрийн зах зээл дээр хүйсийн ялгаа ихтэй. Гэвч та эл ялгаварлалд мохолгүйгээр хүчтэй ажиллаж яадвал, хийсэн хэмжээгээрээ мөнгө хийх болно. Мөн тус улс үзэсгэлэнтэй байгал болоод тогтвортойэдийн засагтай юм.
7. Канад: Канад улс бол эрүүл мэндийг хамгийн тэргүүнд тавьдаг улс юм. Улмаар нийгэм болоод хүрээлэн буй авулгүй байдлыг хангахад гол чиглэлээ болгон ажилладаг. Канад хүмүүсийн 87 хувь нь шөнийн харанхуйд хаана ч явж байсан санаа зоволгүй ганцаараа алхаж чаддаг байна. Нэг хүнд ноогдох орлогын хэмжээгээрээ дэлхийд 9-р байрт, Хувь хүний хөгжлийн индексээр дэлхийд 11-р байрт ордог нь Канад улсыг олон улсын боловсролын түвшин, улс төрийн ил тод байдал, иргэний эрх, амьдралын чанар, болон эдийн засгийн чөлөөт байдлыг илгэж байгаа юм. Мөн иргэдийнх нь амьдралдаа сэтгэл ханамжтай байдал их бөгөөд амиа хорлолт маш бага хувийг эзлэдэг байна.
8. Луксенбургийн вант улс: Баян цөөн хүн амтай улс бол Луксенбургийн вант улс юм. Нэг хүнд ноогдох ДНБ хэмжээ ч өндөр бөгөөд жуулчдаас улсынхаа ихэнхи орлогыг бүрдүүлж байдаг. Учир нь энд түүхийн үнэт өв болоод байгалийн үзэсгэлэн хослон байдаг юм. Тиймээс жил бүр тус улсыг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байдаг. Мөн жуулчдыг татах өөр нэг шалтгаан нь тус улсын бараг бүх хүн язгууртан гаралтай, зэрэг цолтой бөгөөд маш тайван, амаглан улс юм.
Эдийн засгийн хувьд маш тогтвортой бөгөөд ажилгүйдлийн төвшин хамгийн ихдээ 2009 онд 1,6 хувьд хүрч байжээ. /2008 онд дэлхий нийтэд эдийн засгийн хямрал явагдсантай холбоотой/
9. Ирланд: Дүнсгэр байгалийн өнгө, далайн эрэг, сонин хэлбэртэй агуй, тунгалаг цэвэр ус, цээж дүүрэн цэвэр агаарыг Ирланд улсаас мэдэрч болно. Хүн амынх нь 99 хувь нь бичиг үсэг тайлагдсан бөгөөд наслалт нь 80. Мөн иргэд нь бүжиг, хөгжимд маш дуртай, хөгжилдөх дуртай халуун дулаан уур амьсгалтай хүмүүс байдаг.
10. Өмнөд Солонгос: Өмнөд Солонгос бол амьдрах маш өндөр түвшнийг тогтоосон Ази тивийн улс юм. Азидаа 4 дэх том эдийн засагтай тус улс нь дэлхийд эдийн засгаараа 15-т бичигддэг. Эдийн засгийн дийлэнхи хувийг экспортын бүтээгдэхүүн болох электрон бараа, автомашин, усан онгоц, техник хэрэгслүүд, нефтийн бүтээгдэхүүнээс гаргаж авсан химийн бүтээгдэхүүн, роботууд бүрдүүлдэг. Энд дэлхийн хэмжээний Самсунг, LG, Hyundai гэх компаниуд харьяалагддаг. Уур амьсгалын хувьд хүйтэн өвөл, халуун чийглэг зун гэсэн хоёр улиралтай. Хүн амын ажил эрхлэлт, цагийн ажлын үнэлэмж өндөр бөгөөд 10 хүн тутмын 4,2 нь өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг ажээ.
Магадгүй та эл жагсаалтын хараад Франц, АНУ, Герман, Швейд, Шинэзеланд, болон Унгар зэрэг улсууд яагаад ороогүй юм болоо гэж гайхаж байж болох юм. Тэгвэл тус улсууд нь гэмт хэргийн үзүүлэлт болон, иргэдийнх нь амьдралын сэтгэл ханамж, эдийн засгийн тогтвортой байдал, хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт нь доогуур гарсан байна.
Т.Наран