“Иргэний андгай өргөх ёслол” төрийн ордонд боллоо

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласа 11 сарын 26-ны өдрийг тохиолдуулан  МЗХ-аас санаачлан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч буй 64 мянган залуусын төлөөлөл болсон, сурлага, хөдөлмөр, урлаг, спортын амжилтаараа тэргүүлсэн 850 шинэ иргэн оролцлоо.
МЗХ-оос “Иргэний андгай өргөх ёслол”-ыг Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хоёрдох жилдээ хамтран зохион байгуулж байгаа юм байна. Энэ удаагийн арга хэмжээг Монгол улсын Засгийн газар, ХНХЯ, БСШУСЯ, ОӨУБЕГ, НУБГ, НБГ, МҮОНТ дэмжиж ажиллажээ.
Түүнчлэн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ХНХ-ийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нарын албаны хүмүүсээс гадна Төрийн соёрхолт, АЖ Н.Сувд, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Д.Мөнхөө, МУГЖ НҮБ-ийн Хүүхдийн элч дуучин Т.Ариунаа, Жүжигчин МУГЖ Л.Баттулга, МУГБ Ц.Түвшинтөгс, “Дэлхийн Мисс-2017” тэмцээний Шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин, дуучин Б.Маралжингоо, бодиболдинг фитнесийн Дэлхийн 3 удаагийн аварга, Азийн хошой аварга тамирчин Г.Угалзцэцэг нарын салбартаа эргүүлж байгаа урлаг спортын алдартнууд оролцсон байна. “Иргэний андгай өргөх ёслол”-ыг аймаг тус бүрт МЗХ-ны салбарын ажилтнууд нэг цаг хугацаанд зохион байгуулж байгааг дуулгалаа.
Тус арга хэмжээнд оролцон иргэний үнэмлэх анхлан авч байгаа сурагч залуус хандан Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “…Монгол улсын гэрэлт ирээдүй, хөгжил дэвшил залуучууд та бүхний гарт байна. Манай улс бол залуучуудын орон, нийт хүн амийн маань 36.6 хувийг 16-34 насны залуучууд эзэлж байна. Төрөөс хүүхэд залуучууд руу чиглэсэн бодлогыг оновчтой, тодорхой, тогтвортой байлгахаар Монгол улсын төр засаг анхааран ажиллаж ирсэн. Түүний илэрхийлэл бол залуучуудын нийгэм дэх оролцоог дэмжих албан ёсны хууль эрх зүйн орчныг бий болгосон дэлхийн цөөхөн улс орнуудын нэг манай улс боллоо. УИХ-аас Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг 2017 онд батласнаар төрөөс залуучуудыг хөгжих бололцоог бүх талаар дэмжин ажиллах юм. …Залуус та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад үеэ хүндлэн, улс орныхоо хөгжлийг буухиалан, зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзлэл дүүрэн сурч хөдөлмөрлөн улсынхаа нэр хүндтэй иргэн болно гэдэгт бид бүхэн итгэж байна. Өвөг дээдсийн ариун үйл хэрэг, тууштай тэмцлийн гэрч болсон анхдугаар Үндсэн хуулиа бталан Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт 93 жилийн ойн баярын энэ өдөр Монгол улсын Иргэний үнэмлэхээ гардан авч Монгол улсын бахархалт иргэн болсноо ёсолж байгаа дүү нартаа баяр хүргэе” гэлээ.
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат Иргэний үнэмлэхээ анхлан авч байгаа залууст хандан: “Энэ өдрөөс эхлэн та бүгд хүүхэд гэдэг нэрээ гээж байна. Өнөөдрөөс эхлэн та нарыг залууус гэж дуудахаар болж байна. Залуу хүн байхдаа та нар маань бэлэн үү.., хүүхэд байхад та нарын алдааг аав ээж, эмээ өвөө чинь юмуу, эсвэл хэн нэгэн үүрдэг байсан бол энэ цагаас эхлэн та бүгдиййн алдаа чинь ч, оноо чинь ч зөвхөн өөрийнх чинь болж байна. Тийм учраас залуус та бүхэн алдаагаа бага хийж оноогоо илүү их гаргаарай гэж хэлэх байна” гэлээ.
Ёслолт оролцогч залусын төлөөл болсон 33 залуу УИХ, Засгийн газрын гишүүд, урлаг, спорт, бизнес, нийгмийн салбарын шилдгүүдээс иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгайг заал бүүрэн уншиж андгай өргөлөө.
Монгол Улсын Иргэний андгай:
“Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би
Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж
Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
Бүрэн Эрхт ард түмнийхээ итгэлийг даан
Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж
Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж,
Энхтайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж
Их засаг, хууль ёсыг чандлан сахиж
Үнэнч шударга
Цэвэр ариун
Оюун төгс
Хөдөлмөрч хичээнгүй Иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна” хэмээн андгай өргөсний дараа ёслолд оролцогч ахмад багш сурган хүмүүсжүүлэгчдийн зүгээс залууст хандан сургаал лекц тов хүргэснээр ёслолын арга хэмжээ өндөрлөлөө.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …