Та СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ хүний талаар ямар бодолтой байдаг вэ? Тэд НИЙГЭМД ямар байр суурь эзэлдэг гэж боддог вэ? Тэд эмнэлэгт, байнга ЦООЖТОЙ ХААЛГАНЫ цаана байх ёстой юу? Тэдэнд ХИЙЖ ЧАДАХ ЮМ байдаг уу?
Хэрвээ та 2017 оны 11 сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Монголын Уран зургийн галерейд хүрэлцэн ирвэл эдгээр асуултуудын хариуг олж харах болно.
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Сэтгэц Нийгмийн Сэргээн Засах Тасаг “Энэрэл” МСҮТ-тэй хамтран “ЭДГЭРЭЛ – ИТГЭЛ НАЙДВАР” сэдэвт гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд зориулан дэлгэж байна. Уг үзэсгэлэнгийн бүх бүтээлүүд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн гараар бүтсэн бөгөөд нийгмийн зүгээс тэдэнд учирч буй саад бэрхшээл болон орчиндоо ялгаварлагдан гадуурхагдаж байгаагаа өөрсдийн бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон.
Үнэ төлбөргүйгээр нийтэд хүргэх боломж олгосон Монголын Уран зургийн галерейн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Хаяг: Eрөнхий Сайд Амарын гудамж, Соёлын Төв Өргөө, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот.
Утас: +976 11 327177, +976 11 331687
Э-мэйл: reception@art-gallery.mn, director@art-gallery.mn
Цахим хуудас: http://www.art-gallery.mn/