Бидний үнэн гэж итгэдэг түүхийн худал баримтууд


Хорвоо ертөнц эргэдгээрээ эргэж, хүмүүсийн толгойд бодлууд хөвөрдгөөрөө хөвөрсөөр өдгөө хүмүүс шинжлэх ухааны олон нээлтийн ард гарсан. Ийм үед батлагдаагүй зүйлсийг үнэн хэмээн бодит байдлаас дэгсдүүлэх нэгэн байхад үнэхээр л үнэн зүйлийг худал хэмээн өөрийгөө зөвтгөх хүмүүс ч цөөнгүй байх. Тэгвэл дунд сургуульд байхаасаа л бидний үнэн гэж итгэж ирсэн зарим нэгэн зүйл худал гэдгийг “Brightside.me” сайт онцолжээ.

Наполеоны цэргүүд Египтийн Сфинскийн хамрыг сүйтгээгүй

Эрт цагаас Египетийн Сфинск олон нууцыг хадгалсаар ирсэн ч түүний нууцыг хэн ч тайлж чадаагүй өдий хүрсэн билээ. Хефрений пирамидыг барих үед Сфинскийг босгосон гэж үздэг. Гэтэл пирамидуудыг барьсан талаар бичсэн эртний папирусан дээр Сфинскийн тухай огт дурдаагүй байдаг. Эртгийн египетчүүд дээрх нүсэр барилгуудыг барихад гарсан зардлыг дэлгэрэнгүй бичиж тэмдэглэсэн атлаа Сфинксийн талаар нэг ч үг дурсаагүй байдаг.

Маш олон ном зохиолд Наполеоны арми 1937 онд туркуудтай байлдах үедээ Сфинскийн хамрыг сүйтгэсэн гэж бичсэн байдаг ч Дани Улсын аялагч Фредерик Норденын 1700-аад оны үед бичсэн тэмдэглэлд Сфинксийг хамаргүй байсан тухай бичсэн нь Наполеоны домгийг үгүйсгэж байгаа юм.

Гладиатор үхтлээ тулалддаггүй

Гладиаторууд үхтлээ тулалддаг гэдэг худал. Мэдээж тулалдааны үед хэн нэг нь үхэх үе байдаг ч хэн нэгнийгээ үхүүлэх хүртэл тулалддаггүй байжээ.

Заримдаа хэн нэг нь гэмтэж эсвэл туйлдаж ядартлаа тулаанаа үргэлжлүүлэх үе ч байдаг байж. Гладиаторууд маш үнэтэй байсан бөгөөд тулаан бүхийн төгсгөлд нэг нь амиа алдсан тулаан их үнэ цэнэтэйд тооцогдож байжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …