-Автобусанд нийт зорчигчдод хандан чанга дуугаар сонин уншиж өгөх
– Дэлгүүрийн хувцас турших өрөөнд гэрээсээ авчирсан хувцаснуудаа өмсөөд худалдагчаас зохиж байгаа эсэхийг асуу.
-Нэг найзтайгаа цуг хуримын хувцас өмсөөд хүн ихтэй гудамжинд зогсоод хүмүүсээс хуримын бэлэг нэх
-Дэлгүүрт сонирхсон өмдөө өмсөөтэй байгаа өмднийхөө гадуур өмсөн туршиж үз. Тэгээд худалдагчаас –Энэ надад багадаж байна илүү том размер байна уу гэж асуу.
– Замд таарсан хүнд “–Бид нэг хотод амьдарч байж яагаад танилцаж болохгүй гэж” гэж хэлээд өөрийгөө танилцуул.
-Автобус/микронд яваа огт танихгүй хэн нэгэнд мр3 тоглуулагчдаа сонсож буй дуугаа зориулж байгаагаа хэлээд цугтаа сонс.
– Нийтийн тээвэрт ойр тойрны хүмүүсээс нэг бүрчлэн цаг асуу. Цаг нь хоцорч/түрүүлж яваа хүмүүст сануулж, “Цаг Тааруулах Институт”-д ажилладаг гэж хэлээд торго.
– Малын эмч дээр очоод гэдэс чинь өвдөж байгааг хэлээд ямар арга чарга байгааг асуу.
– Хүнсний дэлгүүрт жимс ногоотой ярилц. Тэдэнд зовлон жаргалаа ярьж тэднийг сонс.
-20 найзаа цуглуулаад хамаатныхаа нэг хөгшнийд золгохоор оч.
-Бороонд хэн нэг танихгүй хүний шүхэр дор хоргод. Тэгээд би жаахан барих уу гэж хэл.
-Жижигхэн төрсөн өдрийн торт аваад гудамжинд таарсан хүнд –Төрсөн өдрийн мэнд хүргэе гэж дуулаад төрсөн өдрийг нь тэмдэглэ.
-Хайртдаа/найздаа 10 ширхэг шаар ав. Яг түүнд өгөх гэж байхдаа санаандгүй агаарт хөөргө.
– Гадны жуулчин болж жүжиглэ. Муухан англиар хүмүүсээс зам асуу гэхдээ битгий ойлго.
– Нийтийн тээвэрт суумагцаа жолоочоос нь урдах таксийг мөрдөөд өгөөч гэж асуу.
-Дэлгүүрт кассчин үнийн дүнг хэлэхэд нь, – Миний нэрэн дээр биччих гэж хэл.
– Микронд суугаад, – Ахаа мөнгө алгаа. Буух буудал хүртлээ орилчихоё тэх үү гэж асуу.
– Замд таарсан хүнд, – Үс чинь парик уу? Гэхдээ их зохиж шүү гэж хэл.
-Гэр ахуйн тавилгын дэлгүүр ор. Хамгийн тохиромжтой ор авахын тулд ядаж нэг шөнө энд хонох хэрэгтэй гэдгээ хэлээд цагныхаа сэрүүлгийг тааруулаад орон дээр хэвт.
-Замд тааралдсан хэн нэгэнд, Та Дэвид Бекхамтай их адилхан юм гарын үсгийг чинь авч болох уу гэж хэл. Ямар нэгэн аргаар гарын үсгийг нь ав бас түүнтэй зургаа авхуул.
– Охидууд гэдсэндээ дэр хийгээд автобусанд суу. Хүмүүс суудал тавьж өгөхөөр нь дэрээ гаргаж ардаа налаад суу.
-Багш хичээлийг дуусгах гэхэд нь битгий дуусгаач гэж гуй. Ангийнхантайгаа бас хуйвалдсан байж тэд чамайг дэмжиг.
– Дэлгүүрийн түрдэг тэргэн дээр суугаад кассны дэргэд очоод, – Миний баркодыг уншаад өгөөч гэж хэл.
– Дэлгүүрээс 1 ширхэг бохь ав. Төлбөрөө картаар хийхээ хэлээд, лизингээр төлж болох эсэхийг асуу.
– Таксинд суугаад жолоочид Эрхүү явах хүсэлтэй байгаагаа хэлээд ОХУ-ын виз байгаа эсэхийг нь асуу.
– Дүүрэн хүнтэй цахилгаан шатанд хамгийн сүүлд амжиж суу. Бүх давхрын товчлуурыг дар гэхдээ алинд нь ч бүү буу.
– Зоогийн газарт хоолныхоо зөвхөн талыг нь идсэнээ хэлээд үнийн дүнгийн талыг нь өгөх гэж оролд.
– Замаар явж буй микрог яаруу сандруу зогсоо. Жолоочоос нь цаг асуугаад талархсанаа илэрхийлээд мөрөө хөө.
-Нохойгоо салхилуулж яваа танихгүй хүнд, – Би хөтлөөд нэг тойрчихоод ирэх үү, өнөө орой нохой чинь надтай үлдэж болно ш дээ гэж хэл.
-Ямар нэг олны танил алдартай хүнийг хоолонд урь.