Монгол хүүхдүүд Куала Лумпурт болсон оюун ухааны наадмаас хамгийн их шагнал авчээ

Энэ сарын 10,11-ний өдөр Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод зохиогдсон оюун ухааны Олимпиадаас Монгол хүүхдүүд 17 алтан цом хүртжээ.

Техник технологи хөгжсөн өнөө үед, юмс хурдан өөрчлөгдөж байгаагийн хэрээр хувь хүний оюуны чадамжийг хөгжүүлэх асуудал ч чухал болоод байгаа билээ.

Энэ ч утгаараа ОУ-ын Оюун Ухааны Олимпиад нь дэлхийн хүүхдүүдийн сэтгэн бодох чадварт үнэлэлт дүгнэлт өгдгөөрөө ач холбогдолтой.

Уг Олимпиадад 60 гаруй орны 8,500 орчим хүүхэд оюун ухаанаа сорьсон байна. Монголоос 78 хүүхэд оролцож 17 алт, 27 мөнгө, 20 хүрэл цом хүртжээ. Соробан сампингийн уг Олимпиадад оролцсон манай улсын багт Баянхонгор аймгийн хүүхдүүд багтжээ.

Өнгөрсөн жил Дубайд болсон наадмаас Монголын багийн хүүхдүүд 5 алт, 16 мөнгөн цом хүртсэн.

 


Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …