ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар Т.Дашзэвэгийг томилжээ

Тагнуулийн ерөнхий газрын даргын зөвлөл хуралдаж, Сөрөх тагнуулын газрын даргаар нийслэлийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, мэргэжлийн тагнуулч, хурандаа цолтой Т.Дашзэвэгийг томилжээ.

Учир нь Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Д.Цогтбаатар нь Монголд ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлян Лёонхардын хэрэгтэй холбогдож, эрүү үүсгүүлэн шалгагдаж байгаа юм. Д.Цогтбаатарт  холбогдох хэргийн мөрдөн байцаалт одоог хүртэл үргэлжилж байна.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …