Линз зүүдэг хүн бүрийн мэдэх ёстой зөвлөмж

g Харааны гажигтай эсвэл зүгээр эсэхээсүл хамааран хүмүүс линз зүүх болсон. Хараа муутай нь шил зүүхээс татгалзаж линзийг сонгодог бол эрүүл хараатай хүмүүс нүднийхээ өнгийг өөрчлөх, гоёж гангарах үүднээс линз зүүдэг.

Тэгвэл линз зүүдэг бүх хүмүүстээ зориулан маш чухал санамжуудыг хүргэж байна.

– Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүдэнд улайлт үүсдэг тиймээс линзэ авсан л бол зүүхийн өмнө заавал цэвэрлэ. Цэвэрлэсэн усаа солих ёстой гэдгийг бүү мартаарай.

– Өдөрт 4 цаг л линз зүү. Монголд худалдаалагддаг ихэнхи линз өдөрт 4 цаг зүүх зориулалттай байдаг. Учир нь зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрдэг. Мөн хэт удаан зүүснээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.

Гэвч бүхэл өдрийн турш, тэр бүү хэл линзтэйгээ унтах зориулалттай линзүүдийг гадаадын улс орнуудад худалдаалдаг. Мөн харааны линз гоёлын линзийг бодвол арай урт хугацаагаар зүүх зориулалттай байдаг.

– Линзээ хэнтэй ч битгий сольж зүү. Нүд бол маш эмзэг эрхтэн тиймээс өөр бусадтай солих нь шууд хараагүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг гэдгийг санаарай. Тиймээс хэн ч гуйсан бай бусадтай линзээ сольж зүүж болохгүй.

– Линзний усыг ойр ойрхон дусааж нүдээ байнга чийгшилтэй байлга. Хамгийн чухал зүйлсийн нэг шүү. Нүдэнд хангалттай нулимс байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илэрдэг.

– Линзнийхээ савыг 3 cap тутамд нэг удаа соль.

– Линзнээс болж зовхины үрэвсэлтэй болох магадлал өндөр байдаг. /зовхины үрэвсэл гэдэг нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ/ Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэд өвддөг. Шинж тэмдэг илэрбэл шууд эмчид ханд. Дур мэдэн дусаалга хэрэглэж болохгүй. 

-Линзны харшилтай эсэхээ мэд. Линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байна гэсэн үг. Тэгвэл линз зүүнэ гэсэн ойлголтоо бүр мөсөн авч хая.

– Хэрэв линзээ гараараа авч зүүдэг бол зүүхээсээ өмнө гараа угааж занш.

– Хугацаа нь хэтэрсэн линз хэзээ ч битгий зүү. Линзийг дээд тал нь нэг жил, эсвэл 6 сар зүүх хугацаатай байдаг. Хугацаа нь дууссан бол шууд хогийн сав руу хая.

Г.Сонор

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …