Жингээ хасах хүсэлтэй байгаа хүмүүст зориулж “NHS” сайт нэгэн нийтлэлийг гаргажээ. Тэд хүмүүсийн хамгийн их ашигладаг, дэлхийд хамгийн шилдэг гэгдэх турах 12 төлөвлөгөөг сонгон, тэдний давуу болоод сул талыг бичсэн байна. Магадгүй та эндээс өөрт тохирох турах шилдэг аргачлалыг олж чадах ч юм бил үү.
1. Аткины дэглэм
Нүүрс усаа багасгаж, уургаа ихэсгэж жин хасах дэглэм юм.
Дэглэмийг хэрхэн барих бэ?
Уураг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл огцом жин хасах ч хамгийн уртдаа хоёр долоо хоног үргэлжлүүлж болно. Зөвхөн уураг ихтэй, нүүрс ус багатай мах, далайн хоол, өндөг, бяслаг, цөцгий зэргийг хэрэглэх бөгөөд зорилгоос хамаарч дэглэмийн хугацааг тохируулна.
Дэглэмийн эхний хоёр долоо хоногт л 7-10 кг жин хаяна. Гэхдээ хоолны хориогоо цуцалснаар дэглэм дуусахгүй. Жирийн дасгал хөдөлгөөн хийж, өмнө нь огцом хассан жингээ барина. Тэгэхдээ нэмэгдэл нүүрс усаа аль болох жимс, ногоо зэрэг эрүүл хүнснээс авч байх хэрэгтэй.
Давуу тал
1. Та жингээ маш хурдан хаях тул урамтай санагдана.
2. Богино хугацаанд таны ихэнх нүүрс ус болоод алкохолыг биеэс гадагшлуулна.
3. Эрчүүдэд цөцгий, бяслаг, майонез зэргийг хэрэглэхийг зөвшөөрдгөөрөө том давуу талтай.
Сул тал
1. Эхлээд биед үзүүлэх муу нөлөө нь нүүрс ус дутсанаас болж амьсгалахад хэцүү санагдаж, ам хатаж, ядарч, толгой эргэж, нойр хулжиж, дотор муухайрч, өтгөн хатдаг.
2. Урт хугацаандаа үүсэх томоохон асуудал нь хэт ханасан өөх тосноос болж зүрхний шигдээс тусах эрсдэл нэмэгдэхийн зэрэгцээ уургийн хэт их нэмэгдэл нь таны яс болоод бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж болох юм.
Дүгнэлт
Богино хугацаанд их жин хасах нь аятайхан боловч тогтворгүй, эрсдэл ихтэй. Эхний шатанд жимс ногоо огт хэрэглэхгүй гэдэг шалтгаанаас болж таны биед сөрөг муу нөлөөтэй.
2. Палеогийн дэглэм
Энэ дэглэмийн үед илүү органик байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх бөгөөд мах, далайн гаралтай хүнс, өндөг, самар, үр, жимс, ногоо зэрэг юм.
Дэглэмийг хэрхэн барих бэ?
Ерөнхийдөө бол яг л 10,000 жилийн өмнө амьдарч байгаатай адил дандаа байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн хэрэглэх бөгөөд гурил, будаа, элсэн чихэр, төмс, давс зэрэг бүтээгдэхүүнийг хоолны цэснээсээ бүрмөсөн хаяна.
Давуу тал
1.Өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн хэрэглэхээ болисноор таныг жин хасахад тусална.
2. Ямар ч илчлэгийн хэмжээ тоолох шаардлагагүй давуу талтай.
3. Хэт хатуу дүрэм байхгүй учир таны амжилтанд хүрэх боломж маш өндөр.
Сул тал
1. Шинжлэх ухааны үндэслэл багатай, амархан шантардаг.
2. Мах их хэрэглэхийг шаарддаг тул зарим хүний хувьд төвөгтэй санагдах бол бусад хүмүүст давуу тал ч байж болох юм.
3. Эрүүл үр дүн сайтай арга хэдий ч тогтмол органик бүтээгдэхүүний хэрэглэнэ гэдэг их зардалтай.
Дүгнэлт
Урт хугацаанд Палеогийн дэглэмийг барьснаар уйдаж, бууж өгөх магадлалтай тул маш уйгагүй байгаарай.
3. 5:2 дэглэм
Дэглэмийг хэрхэн барих бэ?
Долоо хоногийн таван өдөр энгийн хооллож, хоёр өдөр маш хатуу дэглэм барина.
Давуу тал
1. Долоо хоногийн бүх өдөр дэглэм барьснаас хоёр өдөр л дэглэм барих нь хялбарын зэрэгцээ жин хаях өндөр боломжтой.
2. Долоо хоногийн хоёр өдөр дэглэм барих нь чихрийн шижин болоод архаг өвчин тусахаас таныг хамгаална.
Сул тал
1. Долоо хоногийн таван өдөр нь энгийнээрээ хооллоно гэдэг нь хүссэн хэмжээгээр идэж болно гэсэн үг биш. Тодорхой хэмжээнд илчлэгээ хянаж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй.
2. Бүтэн хоёр өдрийн турш мах идэхгүй тул амархан уурлуулж, толгой өвдөж. ажилдаа төвлөрөхөд хэцүү болдог.
3. Шөнө нойр хүрэхгүй, шингэн дутагдаж, амьсгалахад хэцүү байх зэрэг сөрөг шинж илэрдэг.
Дүгнэлт
Хэрвээ та чихрийн шижинтэй, жирэмсэн, толгой эргэх зэрэг шалтгаантай бол туршихгүй байхыг зөвлөж байна. Бусдаар жингээ хасах маш энгийн хэрнээ хялбар арга юм.
4. Жин хэмжих дэглэм
Жин хэмжих дэглэм нь өөрийн өдөр тутмын хоол хүнснээс авч буй илчлэг, уураг зэргийг тоолох арга юм.
Дэглэмийг хэрхэн барих бэ?
Тодорхой хуваарийн дагуу илчлэгийн хэмжээгээ тогтмол хянана. Гэхдээ жимс ногоонд ямар ч тогтоосон хязгаар байхгүй. Та долоо хоног бүр өөрийн авах илчлэгийн хэмжээг тогтоох ёстой бөгөөд дээд тал нь долоо хоногт 9кг хасахыг л зөвшөөрнө.
Давуу тал
1. Бүх хоолыг идэхийг зөвшөөрдөг бөгөөд өөрийн заасан илчлэгээ давахгүй байхад л хангалттай.
2. Зарим нэгэн хатуу дэглэмийг бодвол дагахад хялбар юм.
3. Зарим онцгой арга хэмжээ зохиосон үед бага хэмжээний алкохол хэрэглэхийг зөвшөөрдөг.
Сул тал
1. Бүх хүнсний бүтээгдэхүүний илчлэгийг тоолж мэднэ гэдэг төвөгтэй.
2. Зарим хүмүүсийн хувьд үргэлж идэж буй бүтээгдэхүүнийхээ уураг, илчлэгийг тоолж суух нь сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг.
Дүгнэлт
Жин хэмжих дэглэм нь маш тэнцвэртэй арга тул урт хугацаандаа хэрэгжүүлэхэд үр дүнтэй. Энэхүү аргыг турсаныхаа дараа ч гэсэн тодорхой хэмжээ заан хэрэглэж байх нь үргэлж гоолиг сайхан харагдахад тустай.