Америкийн цэргийн сургуульд хар тамхи хэрэглэгчдийг элсүүлдэггүй

АНУ-ын Цэргийн сургуулиудад хар тамхины хяналт маш хатуу байдаг бололтой. АНУ бол хар тамхины хэрэглээ өндөр, хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт ихтэйн дээр үүнтэй тэмцэх талаар хамгийн шалгарсан улс гэдгийг нийтээрээ мэднэ.

Үүнтэй холбоотой хяналт ч хатуу, лабораториуд ч найдвартай, шуурхай ажилладаг ажээ. Хар тамхи, хүчингийн хэрэгт нэр дурдагдсан “Алтан жолоо” группын Энхбаатарын хүү Энх-Очир АНУ-д цэргийн сургуульд сурдаг бөгөөд түүний саяхан нийтэлсэн постоос энэ тухай мэдэж болохоор байна.

Цэргийн сургууль сонсогчдоо элсүүлэхдээ хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгдэг эсэхийг лабораториор шинжилж, хэрэглэдэггүй нь тогтоогдвол элсүүлдэг юм байна. Мөн суралцах явцад нь бие бялдар, ёс суртахууны хувьд өндөр шаардлага тавьж, байнгын шинжилгээ хийдэг бөгөөд лабораторийн шинжилгээгээр мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдвол сургуулиас шууд хөөдөг ажээ.

Э.Энх-Очир өөрийн нэр дурдагдсан хэрэгтэй холбоотойгоор сургуулийнхаа лабораторид шинжилгээ өгч хариуг нь постолж өөрийн буруугүйг баталсан байна. Тэрээр шинжилгээнийхээ хариуг тавьж, би хар тамхи хэрэглэдэггүй, хэрэглэж байгаагүй, хэрэглэдэг бол энэ сургуульд суралцах ямар ч боломжгүй гэж бичжээ.

 

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …