Энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд малын гоц халдварт боом өвчнөөр үхэр үхсэн нь тогтоогдсон тул өгөрсөн баасан гаригаас эхлэн хөл хорио тогтоосон байна.
Гамшгийн голомтонд байгаа нийт 107 өрхийн 142 адуу, 766 үхэр, 408 хонь, 483 ямаа нийт 1799 малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн ба Өлзийт өрхийн эмнэлгийн эмч голомтын бүсэд байгаа 10, голомтын бүсийн орчимд байгаа 60, нийт 70 хүнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийхэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй аж. Мөн дүүргийн “Гүн тэрэм” мал эмнэлгийн эмч, ажилчид Яармагийн товчоогоор дамжин өнгөрсөн нийт 1232 машинд, “Туда” мал эмнэлгийн ажилчид Нисэхийн товчоогоор дамжин өнгөрсөн 350 машинд, дүүргийн 14 дүгээр хорооны хорио цээрийн бүсэд байгаа гурван айл өрхийн 5330 м2 талбай, штаб дээр ажиллаж байгаа 62 автомашинд ариутгал хийжээ.
М.Сониуч.ugluu.mn