Тэртээх 1945 онд Америкийн олон тооны цэрэг Зул сарын баярыг Солонгост үзэж байсан билээ. Тэдний зарим нь гэр бүл, найз нөхөддөө Солонгосоос баярын мэндчилгээ илгээдэг байсан аж. Мэдээж тухайн үед тийм ч ганган биш, маркгүй ил захидал илгээх нь элбэг байсан. Залуу цэрэг Жорж Хопкинсон эхнэртээ бичсэн захидалдаа “Марк дууссан учраас чам руугаа тийм ч өнгөлөг бус мэндчилгээ явуулж байгаад уучлаарай. Хайрт чамдаа зориулж нэг бэлэг авсан. Замдаа эвдрэх вий гэж санаа зовж байна. Таалагдана гэж найдаж байна” хэмээн бичжээ.
Тухайн үед Зул сарын баярын карт тийм ч элбэг байгаагүй учир хүмүүс бие биедээ мэндчилгээ илгээх нь ховор байв. Мэндчилгээний картууд нь Солонгосын эртний сүм дуган, Солонгосоор “Зул сарын баярын мэнд хүргэе!” гэсэн бичигтэй. Солонгосын дайны үед гараар хийсэн мэндчилгээний картууд элбэг байв.
Дайны үед ч ард иргэд, цэрэг армийнхан Зул сарыг тэмдэглэж байсан байна. Фрэд Дастин хэмээх цэрэг “Зул сарын баяр манай хоороныхны хувьд жилийн хамгийн завгүй үе байсан” гэжээ.
Цэргүүд Солонгосын тосгоны ардад авьяасаа үзүүлж, хариуд нь Солонгос хүүхдүүд цэргүүдэд дуу дуулж өгдөг байсан аж.
1952 он. Цэргүүд Гапёоны дүүргийн ойролцоо Зул сарын найрал хөгжим тоглож байна.
1952 он. Хүүхдүүд найрал дуу дуулж байна.