Нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч, эдгээр санал гомдолд үндэслэн Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргажээ.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэд, оршин суугчид та 2018 оны 1 сарын 18-ны өдрийг хүртэл газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын албаны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон салбарууд болон харьяа дүүргийнхээ Засаг даргын тамгын газрын Өргөдөл гомдол хариуцсан албан хаагчид хандан гаргаж болно.
Таны ирүүлсэн санал гомдол үндэслэн Газрын албаны асуудлаар нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.
НИТХ-ын Ажлын алба