Эрүүл мэнд: Цус эрүүл байх нь бие эрүүл байхын үндэс

цусМэргэжлийн эмч,  цус эрүүл байхтай  холбоотой асуултуудад хариулсан хариултыг хүргэе.

-Цус цэвэршvvлэх эмчилгээ гэж юу вэ? Та энгийн хvнд ойлгогдохоор тайлбарлаач? 
-Цус цэвэршvvлэх энэ эмчилгээг энгийнээр тайлбарлахад хvний цусан дахь хортой бодис, ашиггvй зvйлийг механик аргаар ялгаж, хvнд хэрэгтэй шингэн, амин дэмээр баяжуулан буцааж хийдэг гэсэн vг юм. Энэ эмчилгээгээр хортой бодисыг нэгдvгээрт биеэс зайлуулна. Хоёрдугаарт биед шингэсэн хорын концентрацыг шингэлнэ. Тэгээд биед хордсон бодисын эсрэг антидоксант хийж єгнє. Хордлогоос болж даралт ихэссэн, зvрх євдсєн, бєєр, амьсгалын дутагдалд орсон бол богино хугацаанд эмчилдэг ач холбогдолтой. Хvнээс тодорхой хэмжээний цусыг нэг удаагийн, зориулалтын хэрэгсэлээр авч центрфугт хийж минутад хэдэн мянган удаа эргvvлснээр цусан дахь сахар, єєх тос, хортой бодис зэрэг зvйлvvд дээр нь ялгаран гарч ирдэг. Энэ ялгарсан зvйлээс тухайн хvнд ямар євчин байж болох, цаашид ямар тєрлийн шинжилгээ, эмчилгээ хийлгэх, элэг цєсний vйл ажиллагаа, хордлого ямар байгааг тодорхойлж болдог. Тэр байтугай vе мєчний євчин байгаа эсэхийг ч “харж” болно. Энэ эмчилгээнд хэрэглэж байгаа бvх зvйл нэг удаагийн, халдвараас хамгаалагдсан, баталгаатай.
Цэвэрлэж буцаан хийсэн цус нь биеийн эсэргvvцэл, дархлааг сайжруулах, цус тєлжvvлэх, цэвэршvvлэх, идээт євчнєєс сэргийлэх, элэг дэлvv чємєгний нєхєн тєлжих процесст сайн vйлчилдэг.

-Энэ эмчилгээ хордлого тайлахаас єєр ямар євчин анагаахад тустай вэ? 
-Маш олон євчний vед энэ эмчилгээг хийдэг. Янз бvрийн гаралтай харшлууд, элэг цєсний архаг vрэвсэлvvд, вирусийн гаралтай халдварт шар євчний дараах vлдэгдэл, нойр булчирхайн vрэвсэл, чирхийн шижингийн хурц vед илvv vр дvнтэй. Мєн ходоод гэдэсний архаг vрэвсэл, цус єтгєрєлт, уушигний архаг vрэвсэл, арьсны экзем, харшлын тууралт, бамбайн хордлого, vе мєчний vрэвсэл, тархины цусан хангамжийн хурц болон архаг дутагдал, тархины саажилт гээд олон євчнийг анагаахад vр дvнгээ єгч байна. Цус эрvvл байвал элэг эрvvл байна. Элэг цєс эрvvл байвал бие эрvvл байна шvv дээ.

-Ямар vед цус єтгєрдєг вэ? 
– Цус єтгєрєх олон шалтгаан бий. Халуун, хортой нєхцєлд удаан хугацаагаар ажиллахад цус єтгєрдєг. Жишээ нь халуун зун зам засвар дээр ажиллаж байгаа хvмvvсийн цус єтгєрсєн байдаг. Ийм хvмvvс цус шингэлvvлэх эмчилгээ хийлгэж байх хэрэгтэй. Цус шингэрснээр эрхтэн эд, эсэд очих тэжээл сайжирна шvv дээ.

-Цус шингэлнэ гэхээр…
-Шингэн хийж єгєх хэрэгтэй. Эрvvл мэндийн байгууллага vvн дээр анхаараасай гэж боддог. Шингэн хийж єгдєг vйлчилгээ бий болгож болно шvv дээ. Нэг єрєє, сувилагч гаргаад. Хэрэглэсэн зvйлийнх нь vнийг авах журмаар vйлчилж болно доо. Шингэн хийгээд цусыг нь шингэлээд байхаар эрхтнvvдэд очих тэжээл сайжраад, хvн цовоо сэргэлэн, цоглог болдог. Энэ нь цаагуураа эрvvл мэндэд нь сайнаар нєлєєлж байна л гэсэн vг. Цусан дотор байх ёстой элементvvдийг энэ шингэн найруулаад єгч байгаа юм. Манай улс шингэний сайхан vйлдвэртэй болсон шvv дээ. Шингэний дутагдалаас болоод хvн наад зах нь их давжаа болдог.

-Цус цэвэршvvлэх эмчилгээ гоо сайханд нєлєєлєх vv? 
-Нvvр сэвхтэх, батга гарах, нvvрээр идээтэй vрэвсэл гарах, царай харлах, улайх, хуурайших, vс унах зэргийн цаана дээр дурьдсан євчнvvдийн шалтгаан байдаг. Иймээс цус цэвэршvvлэх эмчилгээ энэ бvхэнд vр дvнтэй. Vvнээс гадна эмэгтэйчvvдийн цэвэршилтийн vед гардаг єєрчлєлтvvд, мэдрэлийн ядаргаа, нойргvйдэл, vе мєчний шохойжилт, яс ургалт, таргалалт зэргийг эмчлэхэд vр дvн єгдєг. Цус шингэрснээр арьс зєєлєрч чийглэг, нvvрний арьс цайрч зєєлєн болдог. Энэ нь эрт хєгшрєлтєєс сэргийлж байна гэсэн vг юм.

-Цус цэвэршvvлэх эмчилгээ тарган хvнд хэрхэн нєлєєлдєг гэж ойлгох вэ? 
-Тарган хvний цусанд байдаг илvvдэл єєх тос, тємєр, давс, чихэрлэгийн зvйлийг ялгаж цэвэрлэдэг. Энэ эмчилгээг хэд хэдэн удаа хийгээд хэрэггvй зvйлийг нь ялгаад авчихаар аяндаа шуугддаг. Мєн чихрийн шижингээс болж таргалсан хvн иннсулин хийлгэхгvйгээр, хордлогоо тайлуулж явсаар эдгэрсэн тохиолдол зєндєє бий.

-Архи уудаг хvмvvс санаагаараа ирэх нь хэр олон бэ? 
-Ирдэг шvv. Тэвчээртэй хvн бол дорхноо архинаас гарчихдаг. Агсам тавьдаг, араншин муутай хvнд хэд хэдэн удаагийн эмчилгээг бусад эмчилгээтэй хавсарч хийхэд vр дvнтэй байгаа. Архи тєдийгvй тамхинд донтох гаж нєлєєг арилгадаг.Одоогийн архи хvнийг маш их дасгах, донтуулах чанартай юм уу даа гэж бодогддог юм. Дээр vед архи уух явдал их байсан ч ингэж донтуулдаггvй байсан шиг санагддаг. Архинд залуучууд, 17-18-тай хvvхдvvд орж байна. Багануурт гарсан архины хордлогод бид плазмаферез эмчилгээг хэрэглэсэн. Биднийг очиход зуу гаруй хvн нvд халтирмаар, хавтгайгаараа болчихсон байсан шvv дээ. Vхэхэд ойрхон хvн олон байсан. Тэр vеийн эрvvл мэндийн сайд Д.Батсэрээдэн шуурхай зохион байгуулж сайн ажилласны дvнд олон хvнийг аварсан гэж боддог.

-Хордлого тайлагч эмчийн хувьд “Хонгорынхон хамуутай” гэдэгтэй санал нийлдэг vv? 
-Сvvлийн vед харшил ихсэж байна. Хэрэглэж байгаа эд хогшил, хувцас, хоолноосоо харшиж байна. Харшил их байгаагаас болоод арьсны євчин нэмэгдэж байна. Хонгор сумынханыг хамуутай гэж яриад байна. Энэ бол хамуу биш мэдрэлийн гаралтай харшлын євчин байх магадлалтай. Яг хамуу шиг, маш их загатнаж vсэрхийлдэг.

-Цус цэвэршvvлэх эмчилгээг хvмvvс их хийлгэдэг vv? 
-Хэрэгтэйг нь мэдэрсэн хvмvvс байн байн хийлгэдэг. Хєдєєнийхєн “22-ын товчоогоор орж ирж байна. Одоо очлоо шvv” гээд л утасдна шvv дээ. Жил бvр хийлгэдэг хvмvvс байдаг. Жилдээ нэг удаа хийлгэчихдэг настнууд ч бий. Ингэж чадвал зєнєх, мартамхай болох зэргээс сэргийлж болно.

-”Элэг эрvvл бол бие эрvvл” гэж та хэллээ. Элэг эрvvл байхын vндэс нь зєв хооллох явдал байх? 
-Манайхан хэрхэн хооллож байгаадаа анхаармаар болчихоод байна. Зуны цагт хонины тарган мах, хорхог идээд, айраг уугаад байдаг. Тэгээд жигтэйхэн болж ирээд хордлого тайлуулдаг. Хонины мах, айраг халуун чанарын идээ. Тэр бvv хэл гvvний саамыг зэлэн дээрээс нь халуунаар нь уух юм. Зуны сард халуун чанарын идээ хэрэглэхэд элэг, цєсний vйл ажиллагаа идэвхждэг. Халуунд vед сэрvvн чанарын хоол хэрэглэж, хvйтэн vед халуун чанарын хоол идэж байвал тэнцвэр хадгалагдна шvv дээ. Нэг хэсэг нь ийм байхад нєгєє хэсэг нь цагаан хоолтон, эсвэл орой махан хоол огт иддэггvй болчихсон байх юм. Олон vеэрээ идээд ирсэн махыг, єсєхєєсєє дагаж ирсэн хоолны дэгийг хаях нь тийм ч тохиромжтой биш. Иймээс оройд бага хэмжээний махан хоол идэж байх нь хэрэгтэй.

А.Тамир

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …