Гэр хорооллыг орон сууцжуулах нь утааг арилгах зөв гарц юм

Өнөөдөр “Blue Sky” зочид буудлын “Crystal Hall” танхимд “Утаагүй Улаанбаатар” форум зохион байгуулагдлаа. Уг форумыг “Bloomberg TV Mongolia” телевиз, Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпораци хамтран зохион байгуулсан юм. Форумд төрийн байгууллагын төлөөллүүд, байгаль орчны тэргүүлэх мэргэжилтнүүд, санхүү, технологийн салбарынхан, төрийн бус байгууллагынхан ирсэн.

Форумын үеэр “Өмнө нь юун дээр алдсан бэ гэдэгт дүн шинжилгээ хийхгүйгээр ямарваа асуудлыг шийдэх гарц тийм хялбар олдохгүй. Одоо л дорвитой арга хэмжээнүүд авч эхлэхгүй бол дахиад л их хэмжээний мөнгийг үр дүнгүй үрэх болно” гэдэгт оролцогчид санал нэгдлээ.

“Хотын нийтийн тээврийн утааг бууруулна гээд хоёр сая долларын гэрээ авсан аж ахуй нэгж одоо хүртэл ажлаа хийгээгүй явж байна. Энэ асуудал шалгагдаж байгаа. Улаанбаатар хотын засаг дарга сайжруулсан түлш төслийг иргэдийн хурлаар батлуулж 2012 оноос хойш хэрэгжүүлсэн байдаг. Мөн “Нүүрсний үнэ өндөр байна гэдэг шалтгаанаар Багануурын түүхий нүүрсийг хэрэглэсэн. Үүнээс болж сайжруулсан түлшний хөтөлбөрт хамрагдаад, хөрөнгө оруулаад явж байсан аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогссон. Одоо “Цэвэр агаар сан” тэр аж ахуй нэгжээс авлагатай. Өмнө нь хэрэгжүүлж байсан сайжруулсан түлшээр хангах төслийг зогсоосон. Тухайн үед түүхий нүүрс болон бусад сайжруулсан нүүрс, зуух тараасан нь үр дүнгүй болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нийт 4 тэрбум 5 зуун 55 сая төгрөг зарцуулсан. Агаарын тухай хуулинд өөрчлөлт оруулах албыг аймаг, нийслэлийн даргын дэргэд байгуулъя. Үүнийг цэвэр агаар сангаас санхүүжүүлэхээс өөр аргагүй. Төсөв, орон тоо нь төр захиргааны байгууллагатаа байна. Одоо ийм зүйлсээ засаад цаашаа явах хэрэгтэй. Ойр, дунд, урт хугацаанд ямар ажил хийх ёстой вэ гэдэг Засгийн газрын агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрт байгаа. Хог хаягдал шатаах явдлаа зогсоох хэрэгтэйг зорилтот бүлэгт хандаж сануулсан хөтөлбөр гаргахаар бүгдэд хүрч байгаа юм шиг ойлголт байгаад байгаа. Цахилгаан халаагуур ярихаар бас нэг юм шахах гэж байна гэсэн хар явдаг. Иргэдийн оролцоотой байгаль орчныг сайжруулах жилийн хүрээнд гэр хорооллын айлуудын дэд бүтцийг сайжруулах хүрээнд эхний ээлжинд Сэлбэ, Баян-Хошууг эхний хоёр дэд төв болгож өнгөрсөн онд нийт есөн км бохирын шугам тавьсан. Энэ хавар цэвэр ус, дулааны шугам суурилуулна. Дараагийн дэд төв Дэнжийнмянга, Дамбадаржаа байгаа. Уг төсөл 2020 он хүртэл үргэлжилнэ” гэж  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн.

Хэлэлцүүлгийн үеэр 100 айл, 3,4-р хороолол, Гандангийн гэр хорооллыг орон сууцжуулах нь утааг арилгах дорвитой алхам болно гэж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуун хэлсэн.

 


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …