Нийт 900 мянга орчим хүн амтай ариун Иерусалим хот хэдэн зууны турш сүсэгтэн хүмүүсийн мөргөл залбирлын газар байсаар иржээ. Энд ирсэн жуулчид хүн төрөлхтний түүхийн талаар олон сонирхолтой баримт сэлтийг цуглуулах боломжтой.
Иерусалимын Ариун Сепулхрегийн сүмийн дор орших Есүсийн бунханг гурван зууны дараа засварт шаардлагатай дөрвөн сая долларыг цуглуулсны дараа 2016 онд сэргээн засварлах ажил эхэлж, өнгөрсөн онд дуусчээ. Гантиг чулуугаар хийгдсэн энэхүү бунханд Есүсийг цовдлогдсоны дараа оршуулсан гэж судар номонд бичсэн байдаг.
Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид, сүсэгтнүүд ирж мөргөдөг энэхүү бунханг байрлуулсан байгууламжийг Эдикулэ гэж нэрлэдэг. юм. Сэргээн засварлах ажиллагаанд 50 судлаач оролцсон байна.