Baking traditional bread in a natural clay oven in rural Morocco.

Сахарын цөл дэх Марокко ард түмний уламжлалт “пицца”

Африкийн баруун хойд эрэг, өрнө умар Африкт орших Мароккын Вант Улс 36 орчим сая хүн амтай. Энд хоолны эртний уламжлал бий. Эндэхийн нүүдэлчин ард түмэн нь олон жилийн түүхтэй уламжлалт хоолоо хийж идсээр ирсэн байна.

Ялангуяа шавар зууханд хийж бэлтгэдэг хавтгай талх нь амтлаг бөгөөд өег. Орчин үед үүнийг “Бербер пицца” хэмээн нэрлэх болсон байна. Сахарын эртний заншлаар уг талхны орцонд гурил, хөрөнгө, давс, оливийн тос, ус ордог.

Өдгөө дунд нь үхрийн мах, өндөг, самар, сонгино, сармис, зарим ургамал, гоньд, улаан чинжүү, цагаан гаа, яншуй хийдэг болжээ.

Зуухгүй үед элсэн дээр чулуу халаан бэлтгэсэн гурилаа дээрээс нь тавьж, үүн дээрээ төмөр хувин юм уу элс тавьж болгодог байна.

Бэлэн болсон талхны ирмэгийн харласан хэсгийг авч хаяна. Ингээд талхаа олуулаа хувааж иддэг аж. Орчин үед айлууд улаан лооль, наран цэцэг, тахиа юм уу хурганы мах, бүйлсний чавга зэргийг дунд нь хийдэг болжээ. Цаашлаад олон хөлийн Риссани аймагт уламжлалт талхаа зарж, хүргэлтээр хүргэж өгдөг болсон байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …