Иргэний холбогдолтой 16 мэдээллийг ТҮЦ машинд шилжүүлсэн

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, ил тод, нээлттэй болгох чиглэлээр одоо үйлчилж байгаа эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь 2009 онд батлагдсан, 5 бүлэг, 22 зүйлтэй. Уг хуульд гурван удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр нийт 9 зүйл, заалтад өөрчлөлт оруулжээ. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа, хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү хувьд буюу 15 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа учраас Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд илтгэлдээ хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орж байгааг онцоллоо. Тухайлбал, энэ хуулиар улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулдаг тул хуулийн зорилтыг илүү нарийвчлан тодорхойлжээ.

Хуулийн зарим ойлголт, нэр томьёог нийтэд ойлгомжтой болгох, илүү нарийвчлан тодорхойлох зайлшгүй шаардлагын улмаас хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолтыг тусгайлан зүйл болгож оруулсан. Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүдийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн тогтоохын зэрэгцээ иргэний цахим үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэний хувийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг ашиглан хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх, иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, санаатайгаар гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглох зэрэг суурь зохицуулалтыг тусгасан.

Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байхаар төсөлд тусгасан байна.

Хуулиас дээгүүр болзол шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах шаардлагатай байгаа тул улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт, улсын байцаагчийн хэрэгжүүлэх эрх, үүрэг, байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, удирдлагын бүрэн эрхийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Тус Байнгын хороо энэ сарын 23-ны өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн газраас салгах, Монгол шуудангийн үйлчилгээг бүртгэл мэдээллийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат бүртгэлийн хуулиудыг багцаар нь хэлэлцэх, нэг ажпын хэсэг байгуулж, уялдаа холбоотой ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь улсын бүртгэлийн тогтолцоог нэгдмэл байлгах, орон нутагт бүртгэлийн зарим үйл ажиллагааг шилжүүлэх, улсын бүртгэгчийн үүрэг, хариуцлагыг сайжруулах зэрэг санал хэлсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар, О.Баасанхүү, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, багц хуулиудыг шинэчлэх нь амьдралаас урган гарч байгаа нөхцөл байдалтай холбоотой. Өнөөгийн цаасан бүртгэлд суурилсан бүртгэлийн системийг онлайн хэлбэрт шилжүүлэх бэлтгэл олон жил хийгдэж ирсэн. Одоогоор улсын бүртгэлийн санд хадгалагдаж байгаа мэдээллийн 70 гаруй хувийг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа.

Гэхдээ одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар иргэн, хуулийн этгээдэд нээлттэй, хаалттай, хязгаартайгаар өгөх улсын бүртгэлийн мэдээллийг ангилан заагаагүй буюу тодорхойгүй, ихэнх тохиолдолд мэдээлэл нь хаалттай байдгаас иргэд бүртгэлийн байгууллагад зайлшгүй биечлэн ирж үйлчлүүлэх шаардлага үүсдэг.

Бүртгэлийн байгууллагаас гаргасан тоон мэдээллээр иргэн, хуулийн этгээдэд 2014-2016 оны эхний 10 сарын байдлаар нийт 177 мянга гаруй хуулбар, лавлагааг архивын баримтаас хуулбар хийж цаасан хэлбэрээр болон үнэт цаасаар олгосон байна.

Энэ нь иргэдэд төдийгүй бүртгэлийн байгууллагад цаг хугацаа алдах, ажлын ачаалал, зардал нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог учраас улсын бүртгэлийн мэдээллийн сангаас цахим хэлбэрээр олгох мэдээлэл, лавлагааны үйлчилгээг сайжруулах, иргэд хуулиар зөвшөөрсөн мэдээллийг чирэгдэлгүй, хүртээмжтэйгээр, чөлөөтэй ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгааг тодотголоо.
Ингэснээр төрийн байгууллагын ачааллыг бууруулахын зэрэгцээ улсын төсвийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний цахим машины лавлагаанд зориулж жилд 1,070,000 ширхэг үнэт цаас хэвлүүлж, үйлчилгээний хөлсний хэмжээг 1,000 төгрөгөөр тооцон лавлагаа, мэдээллийг олгодог бөгөөд нийт 1 тэрбум 70 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг байна.

Мөн энэ хууль батлагдсанаар орон тоо, зардал нэмэгдэхгүй, харин ч буурна. Тухайлбал, иргэдэд лавлагаа, мэдээлэл гаргаж өгдөг албан хаагчид болон бусад хүмүүс гээд 50-70 орон тоо хэмнэгдэх боломжтой. Хэдийгээр бүртгэл мэдээллийг цахим хэлбэрт оруулсан ч цаасан болон дижитал бүртгэл хамт бүртгэгдэж, цаасан бүртгэл мэдээлэл нь үндсэн эх сурвалж байх болно гэдгийг тодотголоо.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж анх 1997 онд бүртгэлийн байгууллага байгуулагдаж, өөрийн гэсэн хуультай болсноос хойш одоо гурав дахь хуулийн өөрчлөлтийг хийхээр оруулж ирж байгаа. Цахим орчин хурдацтай өөрчлөгдөж байгаа учраас хуулийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Гэхдээ цаасан бүртгэл цаашдаа ч байхаас өөр арга байхгүй.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад ч ийм байдаг юм билээ. Цахим хэлбэр нь гадны халдлагад амархан өртдөг талтай. Бүртгэл нэг уствал ихээхэн түвэгтэй асуудал үүснэ, энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг хэллээ.

Түүнчлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү манайд 28 программ бүхий 67 сервер дээр томоохон багтаамж бүхий иргэний болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн сан хадгалагдаж байгаа. Энэ бол Монгол Улсын бүрэн мэдээллийн нэгдсэн сан. Энэ талаар манайх төрийн бусад байгууллагаас нэг шат ахисан гэж хэлж болно. Энэ сангаар дамжуулан иргэдэд ТҮЦ машинаас үйлчилгээ үзүүлж байгаа.

Энэ онд иргэний холбогдолтой 16 мэдээллийг ТҮЦ машинд шилжүүлснээр иргэдэд цаасаар өгдөг мэдээллийг 30 хувиар багасгаж чадсан. Одоо бүх байгууллага, иргэдийг бүртгэлийн мэдээллийн сантай холбох шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Харин иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу зохих хураамж авч байгааг тэрбээр нэмж тодотгосон юм.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар:

Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг нарийвчлан зохицуулж мэдээллийн аюулгүй байдал сайжиран, иргэд төрөөс шуурхай, чирэгдэлгүйгээр цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэнэ.
Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар улсын байцаагчийн эрх, үүргийг тодотгож, холбогдох суурь зохицуулалтыг оруулснаар улсын бүртгэлийн аливаа зөрчил, алдаа дутагдлаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
Хуулиар хориглосон буюу хязгаарласнаас бусад мэдээллийг нээлттэй болгож, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, үүнийг дагаад улсын бүртгэлийн байгууллагад хандаж цахим хэлбэрээр мэдээлэл, лавлагаа авах иргэн, хуулийн этгээдийн тоо өсөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, залилан, бусдын эд хөрөнгийг завших зэрэг эдийн засгийн гэмт хэргийн гаралт багасна.
Бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулж, хуулиас дээгүүр нөхцөл шаардлагыг дүрэм, журмаар тогтоохоос татгалзаж, хуульд нийцсэн байх зарчим үйлчилнэ.
Хууль тогтоомж хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байгаа ажээ.
Нийтдээ 5 бүлэг, 26 зүйлтэй энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэлт баримтлалыг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж шийдвэрлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …