ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг 10 сарын 15-нд нээнэ

Нийслэлд зам засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.Нийслэлийн автозамын газрын захиалгаар хийгдэж байгаа  39-р сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын засварын ажил  өнөөдөр дуусч, хөдөлгөөнийг  23:00 цагаас нээх юм. “Хүчит шонхор” захаас “Нарантуул-2” захын далан дагасан зам хүртэлх 400 метр замыг үргэлжлүүлэн 10 хоног хааж хучилтын ажил хийнэ. Мөн “Зүүн 4 зам”-ын уулзварын зүүн талын хойд урсгалд 100 метр замын хөдөлгөөнийг өнөө орой 22:00 цагт хааж, хучилтын ажлыг гүйцэтгэж,  9 сарын 25-ны 22:00 цагт нээхээр төлөвлөж байна. Харин Гудамж төслийн хүрээнд Гэмтлийн эмнэлгээс доош уруудсан замыг I хорооллын арын замтай холбох ажлын явц 53 хувьтай байгаа бөгөөд зам засварын ажлыг “Экспрессзам” ХХК гүйцэтгэж байна. Зам засварын ажил гэрээ ёсоор 10 сарын 15-ны өдөр дуусна.  Харин 25-р эмийн сангийн уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “БиТиӨү” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд засвар шинэчлэлтийн ажил 75.2 хувьтай байна. Яармагийн замыг “Атар Өргөө” ХК-ийн урдаас ТЭЦ-3-ын уулзвар хүртэл “Наранбулаг Хан” ХХК засаж, гэрээт хугацаагаар 11 сарын 10-нд хүлээлгэн өгнө. Харин ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Монроуд” ХХК гүйцэтгэж байна. ТЭЦ-3-ын уулзварын хэсгийг 10 сарын 15-ны өдөр нээх гэрээтэй боловч  өнөөдөр асфальт хучилтаа хийснээр төлөвлөж байсан хугацаанаас өмнө ашиглалтад өгнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …