Амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг амжилттай хийлээ

Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар Монголд амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ. Хагалгааг БНСУ-ын Самсунг эмнэлгийн эмч нарын хяналтан дор 40 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй цагийн турш хийж амжилттай дууссан байна.

Өвчтөн, донорын биеийн байдал сайн байгаа. Донор болсон 20 настай залуу ухаан орсон гэж мэдэгдсэн байна. Mонгол Улсад анх удаа хийгдэж байгаа энэ хагалгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарыг нэг шатаар ахиулж, элэгний өвчлөлийг цогцоор нь шийдэх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо нутагшуулахад чухал алхам боллоо.


Санал болгох мэдээ

БНЭУ-д эмч, мэргэжилтнүүдийг дунд болон урт хугацааны сургалтад хамруулна

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт …