“Samadhi” төв өнөөдөр таныг Чинзоотой хамт йоги хийхийг урьж байна

Өглөөнөөс орой хүртэл завгүй хөдөлмөрлөдөг хүмүүс өөртөө зориулах чөлөөт цагаараа биеийн хөдөлгөөний дасгал хийж, чилээгээ гарган, сэтгэл санаагаа дээшлүүлэх хэрэгтэй байдаг билээ. Дасгал хөдөлгөөн ялангуяа суугаа ажилтай хүмүүст ихээхэн ач холбогдолтой. Тэгвэл өнөөдөр Замын цагдаагийн зүүн талын Union Building-гийн 12 давхарт байрлалтай(B блокоор орно) Монголын Самади Йогийн Төвд “Yoga with Chinzo” йоги сонирхогчдыг хамарсан үйл ажиллагаа 18:30-20:00 цагийн хооронд болох гэж байна. Хэрвээ та үүнийг сонирхож байвал Самади Йогийн Төвийнхний үүд хаалга нээлттэй байна.


Йоги нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлдэг, стресс ядаргааг тайлдаг техник. Олон төрлийн байрлал хөдөлгөөн, амьсгалын техникүүд болон бясалгалаас бүрддэг. Бие, оюуныг нэгтгэх зорилготой урлаг бөгөөд “Нэгдэл холбоо” гэсэн утгатай. Дасгалын явцад хэмнэлээр амьсгалан удаан, гүн, тогтвортой амьсгалд төвлөрдөг нь ухамсрыг тайвшруулан сэргээдэг. Биеийн хөдөлгөөнөө амьсгалтай хослуулснаар тайвширч, амгалан болно.


 

 


Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …