Хятадын Гирин мужид 22 метр өндөр Чингисийн хөшөө цогцолбор босч байна

Хятадын Гирин мужийн “Сун юань” хотод Чингис хааны 160 тонн хүрлээр цутгаж хийсэн, 22 м өндөр хүрэл хөшөө бүхий “Чингис хааны үндэстний соёлын цэцэрлэгт хүрээлэн”-г барьж эхэлсэн байна.  Хамгийн сонирхолтой нь хөшөөг Оросын Буриадын орчин үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Даши Намдаков гэгч урласан гэнэ.

h

Урд хойд хоёр хөрш маань ийнхүү нийлж бидний түүх соёлын бахархал болсон их эзэн Чингис хааны хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнг дур мэдэн өөрсдийн газар нутаг дээрээ барьжээ. Уг нь Монголынх хэмээн дэлхийд данслагдсан энэ хүний хөшөө дурсгалыг болоод, нэрийг аливаа зүйлд ашиглах гэж байгаа бол манай улсаас зөвшөөрөл авдаггүй юмаа гэхэд эхлэн мэдэгдэх ёстой баймаар юм.

Төр засаг болоод холбогдох яам нь хий Чингис хаан хэмээн орилоод байлгүй олон улсад Чингис хааны тодотголтой зүйлсийг гарахад хяналт тавьдаг баймаар юм.

Л.Бадрах

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …