Өвлийн наадмын үеэр их хэмжээний цуйван хийжээ

Өнгөрөгч амралтын өдрөөр нийслэл дэх Үндэсний Паркад жил бүр зохион байгуулдаг “Өвлийн наадам” фестиваль болж өнгөрсөн билээ. Арга хэмжээг нийслэлийн удирдлагууд Аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан.

Фестивалиар дамжуулж өвлийн аялал жуулчлалыг сурталчилсан бөгөөд хүрэлцэн ирэгсэд дуу хөгжим сонсоод зогсохгүй шатар, сур харваа зэрэгт цэц ухаанаа сорих боломж бүрдсэн юм. Цаашлаад хүмүүс туршлагатай тогоочдын 3,5 метрийн диаметртэй хайруулын тавган дээр бэлтгэсэн цуйванг амтлах боломж бүрдсэн.

Энэ жилийн хувьд өнгөрсөн онтой харьцуулахад Орос, Хятад зэрэг гадаадын олон тооны жуулчин ирсэн агаад Монголын харваачид Оросын харваачидтай цэц мэргэнээ сорьсон. Түүнчлэн Өвөрмонголын “Одон” телевизийн сэтгүүлчид ирж мэдээ, сурвалжлага бэлтгэсэн.

 


Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …