Нийтийн тээвэрт цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашиглана

p1857hiqsq59m1vss2mc1o5q153d1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Словак улсын Эдийн Засгийн Яамны 1-р орлогч сайд Павел Павлосыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Словак улсын Братислав хот болон Улаанбаатар хотын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Словак улс Улаанбаатар хотын дэд бүтцийн, тэр дундаа нийтийн тээврийн салбарт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа юм. Хотын дарга “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй, цахилгаан тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Цаашлаад дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийг халж, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг ашиглах хүсэлтэй байна. Та бүхнийг цахилгаан хөдөлгүүртэй автобус, тролейбус нийлүүлбэл бид худалдан авагч болоход бэлэн” гэж хэллээ. Павел Павлос ”Словак улсын хувьд мэдээлэл, технологи өндөр хөгжсөн. Тиймээс Улаанбаатар хотод энэ чиглэлээр буцалтгүй тусламж үзүүлэх боломжтой. Ирэх онд манай улсын Ерөнхий сайд Улаанбаатар хотод айлчилж, хөрөнгө оруулалтыг харилцан дэмжих чиглэлээр гарын үсэг зурах юм” гээд  цаашид хамтран ажиллах төслөө нарийвчлан ярилцах шаардлагатай байгаа тул холбогдох албаны хүмүүсийг Словак улсад айчлахыг урилаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …