Шивээс хорт хавдар үүсгэдэг

36-3d-tatoodownload (1) Шивээс хийхэд ашиг­ладаг бодис нь хүний биед хортой болохыг Их Бри­танийн эрдэмтэд олж тогтоожээ.

Тус улсын Брэдфордын их сургуулийн судлаачдын тогтоосноор шивээсэнд ашигладаг бэхний хор нь хүний бие махбодод хуримт­лагдаж, яваандаа хавдрын өвчлөл үүсгэдэг байж болзошгүй гэнэ. Бэхний нано хэсгүүд цу­санд нэвтэрч, элэг, дэ­лүүнд хуримтлагдсаар бие махбодоос хортой бодис, хэрэггүй хог хаягдлаа гар­гах чадварыг нь эрс бууруулдаг байна.

Түүнчлэн туршилтын явцад зарим салоны хэрэг­лэдэг шивээсний бэх канцероген агуулдаг бо­­лох нь батлагджээ. Тий­мээс биедээ ямар нэгэн зураг зуруулахаасаа өм­нө бэх, будгаа сайтар сонгох хэрэгтэйг эрдэмтэд анхааруулж байна.

Судалгааг удирдсан эрдэмтэн Десмонд Тобин “Шивээсний бизнест бэх­ний сонголтын тухай ямар нэгэн дүрэм журам гэж байдаггүй. Гэтэл судал­гааны явцад улаан өнгийн бэх хар тугалга, но­гоон, хөх нь кобальт, хорт хавдар үүсгэгч метал­лууд агуулагддаг болох нь тогтоогдсон” гэжээ.

Тэгвэл Копенгагены их сургуулийн арьсны өвчин судлалын профес­сор Йорген Серапын явуул­­сан өөр нэгэн судал­гаагаар Европт шивээс хий­хэд ашигладаг 21 төр­­лийн бэхний 13-т нь канцероген бодис илэр­сэн байна. Тиймээс шивээсний салонууд үйлч­­­лүү­лэгч­дэдээ бэхний найрлагыг сайтар уншиж танил­цуулах хууль гаргах хэрэгтэй гэж судлаач тэмдэглэжээ.

Дашрамд дурдахад АНУ-ын судлаачид хоёр жилийн өмнө хар бэхнээс бензопирен хэмээх бодис илрүүлж, шуугиан тарьж байсан түүхтэй. Энэ бодисыг амьтан дээр туршиж үзэхэд арьсны хорт хавдар үүсгэж байсан аж.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …