“Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

Жендерийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, жендерийн тэгш байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилгоор “ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙД МИНИЙ ОРОЛЦОО” шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд бүтээл ирүүлэхдээ:

Алхам 1: Сэтгүүлч та тухайн бүтээлийг нийтэлж, нэвтрүүлэх өдөр, цагийг зохион байгуулах комисст урьдчилан мэдэгдэж, уралдаанд оролцохоо 350002, 8898-8045 утсаар болон pim@pressinst.org.mn цахим шуудангаар мэдүүлэх

Алхам 2: Бүтээлийг заасан хугацаанд дараах шаардлагын дагуу албан ёсоор Хэвлэлийн Хүрээлэнд ирүүлэх. Үүнд:
– Сэтгүүлчийн овог нэр, ажлын газар болон албан тушаал /чөлөөт сэтгүүлч байж болно/, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, товч намтар /100 хүртэлх үгтэй/ хавсаргах
– Нийтлэлийг тухайн сонин, сэтгүүлийн дугаар, цахим хуудасны холбоосын хамт А4-ийн хэмжээтэй бичгийн цаасанд таван хувь хэвлэж, телевиз, радиогийн нэвтрүүлгийг DVD-д таван хувь хуулж, нэвтрүүлгийн зохиол буюу аннотацийн хамт бэлтгэх
– Дээрх материалыг “Жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо уралдаанд (сэтгүүлчийн овог нэр)” гэсэн хаягтай дугтуйнд хийж нэгтгэх

Алхам 3: Уралдаанд ирсэн бүтээлүүдийг жендерийн мэргэжилтэн болон сэтгүүл зүйн мэргэжлийн төлөөлөл бүхий баг шүүнэ

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны Тавдугаар сарын 18-ны 17:00 цаг

Бүтээл хүлээн авах хаяг: Хэвлэлийн Хүрээлэнгийн 311 тоот

Шагналын сан:

Телевиз, радиогийн бүтээлийн төрөл
Нэгдүгээр байр – нэг /өргөмжлөл, 3.500.000 төгрөг/
Хоёрдугаар байр – нэг /өргөмжлөл, 2.400.000 төгрөг/
Гуравдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.800.000 төгрөг/

Сонин, сэтгүүл, сайтын бүтээлийн төрөл
Нэгдүгээр байр – нэг /өргөмжлөл, 2.800.000 төгрөг/
Хоёрдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.800.000 төгрөг/
Гуравдугаар байр – нэг /өргөмжлөл, 1.200.000 төгрөг/

*Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Жендерийн Үндэсний хорооны цахим хуудаст нийтэлж, олон нийтийн сүлжээнд байршуулна.

 

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам


Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …