100-аас дээш настай буурлууддаа бэлэг гардууллаа

Өнөөдөр ахмадын баярын өдрийг угтан “Ахмад настнаа хүндэлье” арга хэмжээг Нийслэлийн халамж үйлчилгээний газар, “Монголын чөлөөт ахмадын холбоо”, “Монос фарм” хамтран зохион байгуулж, нийслэлд амьдарч буй 100-аас дээш настай есөн өндөр настанд баяр хүргэн, гэрт нь очиж гарын бэлэг гардууллаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 62146 өндөр настан халамж үйлчилгээнд хамрагддаг юм байна. Үүнээс 80-аас дээш настай 7 144,  95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27, алдар цолтой 1495 өндөр настан Улаанбаатар хотод амьдарч байгаа ажээ.

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …