Нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж байна

Нийтийн тээврийн кондуктороор ажиллаж байсан шалгагч нар  Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад шалгалт явуулж, зөрчил илрүүлж байна.

Тэд төв замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангуулахаар ажиллаж байгаа бөгөөд нэгдүгээр эгнээгээр явж буй тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус шалгалтыг 2018 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад явуулах юм. Иймд иргэд автозамын 1-р эгнээгээр зорчихгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Нийслэлийн тээврийн газраас анхааруулж байна.

Уг шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны дүүргүүдийн ЗЦХэлтсийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан, шалгагч нар хамтран  явуулж байгаа бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх,таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн дагуу үйлчилгээнд ажиллуулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилготой аж.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …