“Snickers” шоколадыг аюултай хүнс гэж үзэн Европ болон гадаадын өөр хэд хэдэн оронд идэхийг хоригложээ.
Америкийн томоохон шоколадны үйлдвэрлэл “Mars”, “Snickers”-ний Герман дахь салбарын шоколаднаас хуванцрын хэлтэрхий гарч ирсний учир хэдэн сая ширхгийг худалдаалахыг хориглосон байна.
Тодруулбал Германы хэрэглэгчийн худалдаж авсан “Snickers”-ний дотроос улаан хуванцрын хэлтэрхий гарч иржээ. Үүнийг гаднах хайрцагных нь хэсэг гэж үзсэн. Германы салбар аюулгүй байдлын үүднээс тухайлсан шоколадтай хамт үйлдвэрлэгдсэн бүх sneakers-ыг худалдаанд оруулаагүй. Тус явдлаас үүдэж уг шоколадыг аюултай хүнс гэж үзэн 55 оронд худалдаалахыг хориглосон аж.
Нидерланд дахь “Mars” үйлдвэрлэлийн албаны Элинь Бижвелд Францын AFP мэдээллийн агентлагт “Герман, Их Британи, Франц, Бельги, Испани, Азийн орнуудаас Вьетнам, Шри Ланка зэрэг орон багтсан” гээд 55 орны жагсаалтыг бүгдийг дурдахаас татгалзсан.
Ийнхүү 55 оронд “Snickers” “Mars” шоколадны үйлдвэрлэлийг зогсоожээ. Доорх бичлэгт Газа хотод snickers-ыг устгалд оруулж байна. Тэгвэл манай оронд эдгээр шоколадны хяналт ямар байна вэ?