Уушги цэвэрлэх арга:
Олон жил тамхи татсан хүн бронхит, ханиалга цаашлаад уушгины хорт хавдартай болдог. Үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээж тамхинаас гарах. Гэхдээ тамхинаас гарч чадахгүй байгаа бол ядаж уушгиа цэвэрлэдэг аргыг мэдээд авахад хэрэгтэй. Уушги цэвэрлэгч ундаа хийх арга:
Орц:
1 кг сонгино
1 л ус
400 гр хүрэн сахар
2 цайны халбага куркума /turmeric/
Арилгасан жижгэвтэр цагаан гаа
Хүрэн сахараа усанд хийж гал дээр тавина. Сонгиноо арилган 4 хуваан хэрчиж, жижиглэж хэрчсэн цагаан гаа, turmeric нунтагтайгаа холино. Ус буцалсны дараа бэлдсэн бэлдмэлээ хийж галыг нь багасгана. Ус ширгэж талдаа ортол нь зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь шилэн саванд хийж хөргөнө. Хөрсөнийх нь дараа хөргөгчинд хийх хэрэгтэй.
Бэлдмэлийг өлөн элгэн дээрээ 2 халбага, орой хоол идэхээс хоёр цагийн өмнө 2 халбагыг идээрэй.