Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдлөө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, нийслэлийн ИТХ дахь Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч нар тус тусын бүлгийн шийдвэрийг танилцууллаа. Бүлгийн шийдвэрээр Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байсан Д.Бадарсан, Д.Батбаяр, Л.Наранбаатар, Л.Нарантуяа, Б.Түвшин, Л.Сайнтөгс, Ц.Энхцэнгэл нарыг чөлөөлж, Д.Байдраг, П.Батчимэг, Б.Отгонбаяр, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс С.Ононбаяр нарыг Тэргүүлэгчээр ажилуулахаар болжээ. Шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжсэн юм. Харин нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Тэргүүлэгчээр ажилладаг төлөөлөгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй бөгөөд Тэргүүлэгчээр Р.Дагва, С.Амарсайхан, Б.Төмөрчулуун нар ажилладаг гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …