Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог.
Алхам №1
Олон цаг хөдөлгөөнгүй суусан эсвэл зурагт үзсэн хүний хуян их хөөрч, улмаар тархиар хатгуулдаг. Хэрвээ та оффисын ажилтан бол дух болон шилэн хүзүүн дээрээ хүйтэн жин тавьж сураарай. Өдөр бүр тогтмол цагтаа хүйтэн жин тавих хэрэгтэй. Хуян хөөрөх үед толгой хүчтэй өвддөг.
Алхам №2
Хөдөлгөөний дутагдлын улмаас хуян хөөрдөг. Тиймээс идэвхтэй хөдөлгөөн, идэвхтэй амьдралыг сонгоорой.
Алхам №3
Хуян хөөрсөн үед хамгийн үр дүнтэй эмчилгээ бол зүү тавиулах юм.
Алхам №4
Бариа засал хийлгэж мөн хатуурч, чангарсан булчингаа сулруулах хэрэгтэй. Бариа засал хуянг хөөж, тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолыг сайжруулна.
Алхам №5
Таны нүдний даралт байнга ихсэж, мөн нүд тань улайж байгаа бол хуян хөөрч улмаар тархинд ачаалал өгч байна гэсэн үг.
Алхам №6
Хуян хөөрсөн үед та зөвхөн дээшээ харж унтах хэрэгтэй. Өглөө сэрэхэд таны нураа амарсан байх болно.
Алхам №7
Ихэвчлэн ажлын ачааллын улмаас толгой өвдөж, хуян хөөрдөг. Тиймээс та өдөрт 10-20 минут цэвэр агаар амьсгал.
Алхам №8
Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Алхам №9
Гарын алга, шанааны яс, нүдний хажууд зөөлхөн эллэг хийх хэрэгтэй. Энэхүү арга хуян хөөдөг байна.
Алхам №10
Зургийн дагуу хүзүүгээ дар. Өдөрт 10-15 удаа хий. Энэ арга нурууны өвдөлтийг мартуулах болно.
Алхам №11
Насанд хүрсэн хүн өдөрт 8 цаг унтах ёстой. Нойр дутуугаас болж хүний бие муудах тохиолдол цөөнгүй бий. Тиймээс та сайн амрах хэрэгтэй. Амралт танд эрч хүч бэлэглэнэ.
Алхам №12
Ус сайн уух.