Өнгөрсөн амьдралын тухай одоог хүртэл тайлагдаагүй 9 нууц

Бидний амьдарч буй гариг ертөнц дээр өнөөг хэр нь тайлагдаагүй, олон хачирхалтай зүйл байсаар байгаа билээ. Түүний нэг нь “өнгөрсөн амьдрал” бөгөөд хүн бүрт хоорондоо уялдаа холбоотой өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн нийт гурван амьдрал байдаг тухай өгүүлдэг. Энэ нь олон хүнд эргэлзээг төрүүлдэг нь нууц биш юм. Ингээд та бүхэнд өнгөрсөн амьдралын тухай эрдэмтдийн өнөөг хэр нь тайлж чадаагүй байгаа нууцуудтай танилцуулъя.

Нэг зүүдээ олон дахин зүүдлэх
Зүүдийг шинжлэх ухаанд олон янзаар тайлбарладаг хэдий ч, нэг зүүдэлсэн зүүдээ хэд хэдэн удаа зүүдлэх тухайн хүний өнгөрсөн амьдралтай салшгүй холбоотой байдаг аж. Зүүдэнд гарах үйл явдлууд хоорондоо харилцан адилгүй ч гэлээ, утга санаа нь ижилхэн байдаг байна.

“Дежа Ву”

Бид заримдаа амьдралд гэнэтийн гэмээр олон зүйлтэй нүүр тулгардаг. Тэдгээр зүйлтэй анх удаагаа учирч байгаа боловч, өмнө нь ямар нэгэн байдлаар харж, сонсож, мэдэрч байсан гэлтэй, оюун ухаанд зурвасхан ороод гардаг билээ. Үүнийг эрдэмтэн судлаачид урьд настай холбон тайлбарлах нь ч бий.

Өмнөх амьдрал

Заримдаа дээр дурдсанчлан, амьдралд анх удаагаа тохиож байгаа зүйлстэй өмнө нь учирч байсан юм шиг мэдрэмж төрөх нь бий. Өнгөрснийг эргэцүүлэн санах гэж хичээх боловч, “гэрэлтсэн туяа”-наас өөр юу ч толгойд орж ирдэггүй нь хачирхалтай. Зарим хүн уг гэрлийг өнгөрсөн амьдралын нэг хэсэг хэмээн үзэх нь ч бий.

Зөн совин

Хойд дүр цаг хугацаатай салшгүй холбоотой байдаг. Өнгөрсөн амьдралын үргэлжлэл одоо бол, одоо байгаа амьдралын үргэлжлэл ирээдүй юм. Тиймээс зарим хүн зөн совингоо ашиглаж, ирээдүйд юу болохыг урьдчилан мэдэх боломжтой ажээ.

Ямар ч шалтгаангүйгээр айх

Бид ус, өндөр газар, аалз эсвэл могой гээд олон зүйлээс айж, эмээдэг. Гэвч эдгээр айдас чухам хаанаас гардаг вэ? Зарим хүн үүнийг өнгөрсөн амьдралдаа үйлдсэн үйлийн үр гэж үзэх нь бий. Тухайлбал, та могойноос айдаг бол урд насандаа могойнд хатгуулан нас барсан байж мэдэх юм.

Шалтгаангүй өвдөх

Заримдаа та ямар ч өвчин зовлон тусаагүй, эсвэл эрүүл, саруул байх үед гэнэт бие организм тань өвддөг үү? Жишээ нь, таны хөлөөр гэнэт хатгуулж өвддөг гэж бодоё. Тэгвэл урд насандаа өвчтэй хөлтэй байсан байж болох бөгөөд одоогийн амьдралд тань нөлөөлж буй хэрэг аж.

Заяаны хань ижилтэйгээ учрах

“The Notebook” кинон дээр гардаг шиг заяаныхаа хань ижилтэй учирна гэдэг тийм амар зүйл биш юм. Бурхнаас заяасан хувь төөргийн дагуу нэг л олдох амьдралаа хамтдаа туулах нэгнийг олоход магадгүй өнгөрсөн амьдрал бидэнд тусалдаг ч юм билүү?

Сүнс

Хүний сүнс бие организмаас илүү урт насалдаг гэж зарим хүн үздэг. Өөрөөр хэлбэл, хүний сүнс өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацааны туршид үхэлгүй амьдарсаар байдаг байна. Гэвч энэ үнэхээр итгэж болохоор зүйл гэж үү?

Орон зай

Цор ганц танд бус, таны ойр дотны хүмүүст ч мөн ялгаагүй ямар нэгэн газар анх удаагаа очих үед, өмнө нь ирж байсан юм шиг мэдрэмж төрөх нь бий. Энэ нь та болон бусад хүмүүсийн хойд дүр тэрхүү газар амьдарч байснаас гадна, ямар нэгэн байдлаар уг газартай холбоотой байж болзошгүй тухай эрдэмтэд өөрсдийн таамгийг дэвшүүлсээр байгаа юм.

 


Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …