С.Эрдэнэ гишүүний санаачилсан эгдүүцэл төрүүлэм хуулийн төсөл

УИХ-ын гишүүн, Нийгэм хамгааллын сайдаар олон удаа ажиллаж байсан, АН-ын дарга С.Эрдэнэ нэг иймэрхүү хуулийн төсөл санаачилжээ. Орох оронгүй буудал хэсч яваа залуу гишүүд иймэрхүү хуулийн төсөл санаачилсан бол “За яах вэ залуу хүн юм сурч л байна. Дараа нь ийм шалихгүй зүйлээр оролдохгүй байлгүй дээ” гээд өнгөрүүлэхсэн. Гэтэл С.Эрдэнэ гишүүний хувь улс төрийн арвин их туршлагатай, Баянголчуудын итгэлийг үргэлжид хүлээсээр ирсэн, намын лидер хүн шүү дээ. Ийм хүн одоогийн нөхцөлд байдалд таарсан зангарагтай хуулийн төслүүд л өргөн баригдах учиртай баймаар. Оюутолгой юу болж байна вэ, Рио Тинто яагаад Монголын төрийг дарамтлаад эхлэв, төрийн өндөр албан тушаалтнуудыг ямар хэргээр цагдан хорив, нам нь өмгөөлнө гээд байгаа Ч.Сайханбилэгийг хэрхэн хамгаалах вэ, бага насны хүүхэд хүчиндээд яваа араатнуудыг хэрхэн шийтгэх вэ … өчнөөн асуудал байна. Үүнийг барьж аваад хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулах, болохгүй бол бүхлээр нь өөрчлөх тухай ярьж, анхааруулж, зарим болохгүй нөхдийг булайг дэлгэх чадамж, мэдлэг, туршлага С.Эрдэнэд бий гэж үнэлдэг учраас л түүний өргөн барьсан энэ шалихгүй хууль эгдүүцэл төрүүлээд байна л даа. Эгдүүцэл төрүүлээд буй хуулийн төслийг эхлээд та нэг харчих! 

Жолоочийн даатгалын тухай хууль. Даатгалын салбарт олон жил ажилласан учраас энэ хуулийн зүйл заалтыг арван хуруу шигээ мэдэх хүн бол мэдээж С.Эрдэнэ. Энэ хуульд жолоочийн эрх ашгийг зөрчиж буй зүйл заалт олон бий. Гэтэл С.Эрдэнэ гишүүн хууль дотроос “тахар” гэдэг үгийг хасуулья гэсэн үр ашиг муутай хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан байгаа юм. Хэнд ашигтай вэ? Тахарын алба гэж байхгүй учраас энэ хуулийн төсөл хүчингүй болчих гээд байна уу. Тийм бол эхнээс нь сайтар судалж үзээд дахин шинэчлэн найруулаад өргөн барьвал яасан юм бэ.

Эх сурвалжууд хэлдэг. УИХ-ын гишүүн нэг хуулийн төсөл санаачлан өргөн бариад 10 сая төгрөгийн урамшуулал авдаг гэж. Гэхдээ С.Эрдэнэ гишүүнийг 10 сая төгрөгийн төлөө шалдар булдар зүйл хийгээд явна гэж итгэхгүй байна. Ямар зорилготой хуулийн төсөл санаачилж өргөн барьсан тухайгаа өөрөө тайлбарлана биз. Ямар ч байсан их эгдүүцэл төрүүлэм, энэ цаг үед тохирохгүй, ач холбогдол, үр ашиг багатай хуулийн төсөл байна гэж бодогдлоо.  Арай ажил хийсэн болж харагдах гээгүй байлгүй дээ?

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …