Өнөөдрөөс эхлэн хүүхдүүд нийтийн тээврийн үйлчилгээнд үнэлгээ өгнө

huuhed0528 “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ЗДТГ, Тээврийн газар, Монголын сурагчдын холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Инээмсэглэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд өнөдрөөс эхлэн хүүхдэд ээлтэй байгууллага, жолооч, мөнгө хураагч нарыг шалгаруулах “Инээмсэглэдэг автобус” арга хэмжээг 6-р сарын 10-ны өдөр хүртэл зохион байгуулахаар болсон байна. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлж буй хүүхэд бүр өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд “Үнэлгээ” өгөн “Инээмсэглэдэг автобус”-ыг шалгаруулах гэнэ. Дараа нь “Инээмсэглэдэг автобус”-ны жолооч, кондукторуудад хүүхдүүд өөрсдийн гараар хийсэн дурсгалын зүйлийг бэлэглэх ажээ.

Дашрамд дурьдахад, 6-р сарын 1-ний өдөр 16 нас хүртэлх хүүхдүүдийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах юм байна.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …