Шинэ судалгаанаас үзэхэд дэлхий 5,9 жилийн давтамжтай үл ялиг хурдасч мөн удааширч байгаа аж. Дэлхийн соронзон оронд гэнэтийн өөрчлөлт гарах үед эргэлтийн хурдад бага хэмжээний өөрчлөлт гардгийг судлаачид тогтоожээ. Дэлхийн дотоод бүтэц дэх ус эсвэл салхины өөрчлөлтөөс шалтгаалж дэлхий тэнхэлгээ эргэх хурд өдөрт миллсекундээр өөрчлөгддөг.
Эрдэмтэд дэлхийн эргэх хурдыг хэмжихдээ сансрын холын биетүүдийг нэг өдрийн турш ажиглаад хэр зэрэг хугацаанд буцаж харагдах байрлалд орж ирж байгаагаар нь хэмждэг. Мөн “Натур” (Nature) сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаанд эрдэмтэд цаг агаарын нөлөөг бууруулах, дэлхийн цөмд анхаарлаа хандуулах болсон талаар мэдэгджээ. Тэд өмнө нь 6 жил тутамд тохиолддог өдрийн уртын хугацааны хэлбэлзлийг яг ижил хугацаа, яг ижил хурдтай байгааг анзаарч байсан ч шинэ судалгаагаар давтамж нь гайхалтай тогтмол бөгөөд хамгийн их өөрчлөлттэй өдрийн хугацаа ч 5,9 жилд нэг л удаа тохиолдож байгааг тогтоосон байна.
Бэркли дэх Калифорны их сургуулийн геофизикч Брюс Бүсрет “Энэ бүхэн нэг л чухал зүйлийг хэлээд байна. Гэвч юу энэ хэлбэлзлийг үүсгэдэг гэдгийг тайлбарлах хараахан болоогүй” гэжээ.
Дэлхийн цөмд яг ямар үйл явц болж буйг мэдсэнээр дэлхийн сорорнзон орны тухай мэдлэгийг шинэчилж, уул уурхай, өрөмдлөгийн салбарт маш чухал тус болох ажээ.
Орчуулсан Т. Энх-Оргил, Э. Хулан
МУИС, ОУХС-ийн оюутан