Range Rover-ын 2014 шинэ загвар илүү спорт загвартай болжээ

2014-range-rover-sport-600-001

 Хурд хүчний гайхамшиг болсон Range Rover 2014 шинэ загвараа гаргалаа.

Range Rover-ийг анх 2005 онд Хойд Америкийн зах зээлд гаргаснаас хойш энэ машин борлуулалтаараа толгой цохиж эхэлсэн билээ. Мөн бусад улсын зах зээлд ч эрэлт өндөртэй загвар болсон юм. Range Rover –ийн 2014 оны шинэ  загвар спорт шинжийг түлхүү агуулсан гэдгээрээ өмнөх загваруудаасаа онцлогтой. 340–510 морины хүчтэй V6, V8 хөдөлгүүртэй хүчирхэг Range Rover-ийн шинэ загварыг авто машин сонирхогчид маань АНУ-аас 63.495 – 100.000 ам.доллараар захиалж худалдан авах боломжтой юм байна.

Шинэ Range Rover –ийн салоны хойд хэсэг илүү зайтай болсны дээр хуучин загвараасаа 360 гаруй кг –аар хөнгөн болсон нь гайхалтай. V8 хөдөлгүүртэй загвар нь 5 секундэд 100 км цагийн хурд авдаг бол V6 хөдөлгүүртэй загвар 6.9 секундэд төдий хурд авах хүчин чадалтай юм байна. Энэ бол спорт машины хувьд тун сайн үзүүлэлт юм. Range Rover-ийн шинэ спорт загвар нь  автомашин сонирхогчдын хорхойг илүүтэй  хүргэж байна.

2014-range-rover-sport-interior th (1)

 

2013_range_rover_interiors

 

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …