Хонь: Сарын эхээр дотны найз байсан ч мөнгө зээлдүүлэх хэрэггүй. Хэрвээ танд ямар нэг бизнесийн санаа төсөл байгаа бол яг одоо хэрэгжүүлж эхэл. Энэ нь таны хувийн бизнесийн эхлэл ч байж магадгүй. Хайр дурлалдаа шатах гэсэн хүсэл хүчтэй илэрнэ. Олны дунд байх нь танд зугаатай санагдахгүй хэдий ч танд итгэж найдсан ахан дүүсээ сэтгэлээр унагах зүйлс бүү хийгээрэй. Өгсөн амлалтаа биелүүлж чадаагүй ч хэт их хүндээр тусгаж авсны хэрэггүй. Харин өсвөр насны хониныхоны хувьд зөрүүдэлж, тэрслэх хандлага илрэх ба үүнийгээ зогсоож, эцэг эхийгээ жаахан ч гэсэн бодохыг хүсье. Шинэ хайр дурлал хайж буй хониныхон хайраа олох боловч юуны түрүүнд одоо байгаа харилцаагаа ямар түвшинд байгааг олж мэдэхийг хичээ. Та хэдий завгүй байлаа ч ойр байгаа хүмүүстэйгээ хүлээц тэвчээртэй хандаарай. Та мөнгөгүй амьдарч чадах ч тэдэнгүйгээр амьдрач чадахгүй. Бизнесийн хэлэлцээ урьдчилан тооцоолоогүй хүчин зүйлээс болж саатах хэдий ч бууж өгч болохгүй.
Үхэр: Ойр дотныхонтойгоо муудалцах магадлалтай тул дээд зэргийн тэвчээртэй хүлээцтэй байгаарай. Шинэ танилтай болвол овжин ашигла. Тэгвэл цаашдаа албан тушаал ахих суурь болох магадлалтай. Хэт харамч байх шаардлагагүй. Биеийн тамир спортоор хичээлэлж гоо сайханд ор. Хэт ачаалалтай ажиллаж хүнд хөдөлмөр эрхлэхээс татгалз. Сарын сүүлээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр хамгийн гол нь хурдтай шийдэмгий ажилла. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх магадлал өндөр байна.
Ихэр: Бизнесийн аливаа үйл ажиллагаанд хууртагдахаас сэрэмжил. Ажил хэрэгтээ анхаарал болгоомжтой бай. Урьдын ажил хэргийнхээ үр шимийг хүртэж шинэ ажил эхлүүлэхээ түр хойшлуул. Ажилдаа алдаа гаргах магадлалтай байна. Харилцан ойлголцолд хүрэхэд бэрхшээл саад их байгаа тул өөрийн байгалиас заяасан авъяас чадвараа сайтар ашигла. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Танд авъяас чадвараа нээж олон түмэнд өөрийгөө нээн харуулах боломж гарч ирж байна. Хайртай хүнтэйгээ урьдын явдлаас болж томоохон хэрүүл маргаан хийнэ. Тэвчээртэй уян хатан бай.
Мэлхий: Сарын эхээр мэлхийнхэнд ажил хэргийн гайхалтай санал ирэхийг од эрхэс амлаж байна. Найз нөхөд тань бас танд амжилтыг дагуулан ирнэ. Гэр орондоо томоохон өөрчлөлт хийж тавилгаа шинэчлэх юмуу байрыг солиход сэтгэл санаа дагаад сайхан болох болно. Алс холоос олон таатай мэдээ ирэх болно. Сарын дундуур тохиох аян замын адал явдал нь танд аз болоод ялалтыг авчирах болно. Харин сарын сүүлээр адал явдалд дурлагсад элдэв эрсдэлтэй зүйлд орооцолдохоос болгоомжил. Гэнэтийн таагүй мэдээ ирж хайртай хүмүүс болон найз нөхдийн дунд таагүй уур амьсгалыг бий болгох болно. Мэлхийнхэн ухаалаг байж буултыг түрүүлж хийснээр нэр хүнд тань өсөх болно.
Арслан: Сарын эхээр арслангуудыг од эрхэс ивээж байна. Томоохон хөрөнгө оруулалт хийх, эд зүйл худалдан авах, ашиг хонжоо олно гэдэгтэй итгэлтэй байж болно. Бүх л зүйл арслангийнханы хүссэнээр байх болно. Таны шургуу ажиллагаа ирээдүйдээ итгэх итгэл тань өндөр үр дүн авчирна. Харин сарын дундуур амралтаа авах талаар бод. Эрүүл мэнддээ анхаарч биеийн тамираар хичээллэ. Даргатайгаа муудалцахгүй байхыг хичээ. Санаандгүйгээр түгших, өөртөө болон эргэн тойрныхондоо сэтгэл дундуур байх бололтой. Эрчүүд шинэ танилтайгаа болгоомжтой ханд. Хүн чанараа гээж болохгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эмчилгээ хийлгэхэд таатай үе.
Охин: Сарын эхээр эхлүүлж байгаа шинэ ажил хэрэгт хүндрэл учирах магадлалтай. Харин хувийн амьдралаа сайжруулах боломж гарч ирэх тул гэр бүлдээ цаг заваа зарцуулаарай. Спортоор хичээллэж аялал зугааллагаар яв. Гэнэтийн танилууд тань танд таатай нөлөө үзүүлэхгүй гэдгийг одод сануулж байна. Хайр энхрийллээ харамгүй зарцуулж амар тайвныг мэдэр. Аливаа санхүүгийн ажилд онцгой анхааралтай хандаарай. Сарын сүүлээр санхүүгийн хямралд орж болзошгүй тул гэнэтийн зардалаа хянаж гэр бүлийн төсөвтөө анхааралаа хандуул.
Жинлүүр: Сарын эхээр арилжаа наймаа таатай байж санхүүгээ дээшлүүлэх боломж олдоно. Хэрвээ танд гай зовлон тохиолдвол сайн сайхан цаг ирнэ гэдэгт итгэж өөдрөг байхыг хичээ. Биеийн хүчний үйл ажиллагаа болон эрсдэл өндөртэй ажлаас зайлсхий. Та орчиноо сольж сайхан амрах хэрэгтэй байна. Хувийн амьдралдаа бага зэрэг сэтгэл гонсойж болзошгүй. Таны хувь заяанд сайхан өөрчлөлт гарна. Зөрчилдөөн тэмцэлээс зайлсхийж харилцан буулт хийх арга замыг хай. Үнэтэй эд зүйлс худалдан авахад таатай байна.
Хилэнц: Хилэнцийнхэн амралтаа авч орчиноо солих шаадлага байна. Тооцоолоогүй зарлага тань удаан хүлээсэн аялалыг тань үгүй хийх болно. Ер нь арвич хямгач тооцоотой байх нь хэзээд санхүүгийн хямралаас таныг хамгаалж байдаг. Хайртай хүндээ хүлээцтэй байж түүнийгээ сонсох нь цаашдын харилцаанд тань эерэг нөлөө үзүүлнэ. Хамт үзвэр үйлчилгээ үзэж хоёр биедээ гэнэтийн бэлэг өг. Од эрхэс бодит байдал шүүмжлэлтэйгээр хандах, шаардлагагүй харилцаа холбооноосоо татгалзахыг зөвлөж байна. Сайн дадаагүй хийж үзээгүй зүйлээрээ оролдохоос зайлсхий. Сарын сүүлийн өдрүүд хилэнцийнхэнд үр өгөөжтэй тун ч таатай байх болно.
Нум: Таны өөртөө итгэлтэй байдал бусадтай хэл амаа ололцох өндөр ур чадвар ажил хэргийн түншүүдтэй нягт холбоо тогтоох боломж олгоно. Цаашдын ажил үйлс тань өсөн дэвжих боломж гарч байна. Сэтгэл санаагаар унах их хэмжээний мөнгөний эрсдэл хүлээхгүйн тулд том хэмжээний худалдан авалт болон хөрөнгө оруулалт хийхээс болгоомжил. Ойр дотны хүмүүстэйгээ чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх нь таны сэтгэл санааны стересийг арилгана. Хамт олонтойгоо харьцахдаа хэт нэг талыг барихгүй байхыг хичээ. Биеийн эрүүл мэнд тань бага зэрэг муудах магадлалтай байна. Хэтэрхий шудрага дүр үзүүлэх бусдыг ил тод шүүмжлэх удирдах албан тушаалтнуудтай болгоомжтой хандахгүй бол карьерд тань сөргөөр нөлөөлнө.
Матар: Сарын эхээр найр наадам баяр цэнгэлд хэт орооцолдож болохгүй. Эрхэлсэн ажлаа дуусга. Эрсдэлтэй үйл ажиллагаанаас ашиг олох боломж гарч ирэх тул зоригтой бай. Мэргэжлийн ажилдаа амжилт гаргана. Хувийн амьдрал сайжирна. Хэрвээ ямар нэгэн сонголт хийх асуудал тулгарвал үр ашигаа өгөх талыг нь илүү анхаараарай. Сарын сүүлээр ганц бие матрынхан хайр дурлалтайгаа учирч амжилт олно. Гэхдээ хувийн харилцаандаа болгоомжтой няхуур хандаарай. Архаг хууч өвчин сэдэрч болзошгүй тул дулаан хувцалж биеийн дархлаагаа сайжруул.
Бумба: Сарын эхээр хумхынханд томоохон аз дайрах эсвэл амьдралынхаа үнэт зүйлийг олж авах, санхүүгийн амжилтанд хүрэх нөхцөл боломж бүрдэнэ. Гэр бүлийнхэндээ анхаарал халамж тавьж эрүүл зөв хоолло. Од эрхэсийн таатай боломжуудыг алдалгүй ажил амьдралаа дээшлүүлэхийг зорилгоо болго. Гэр бүлийн уур амьсгал эрс сайжирна. Харин сарын сүүлээр энэ таатай байдлыг хадгалаж чадвал ажил хэрэг болоод хувийн амьдрал тань улам дээшлэх болно. Албан тушаал дэвших эсвэл өндөр хэмжээний мөнгөн шагналаар шагнуулна. Хумхын ордны бүсгүйчүүдийн хувьд дур булаам байдал нэмэгдэж бусдын анхаарлын төвд байх болно. Хүүхдүүддээ анхаарлаа хандуулж аливаад алтан дундажыг баримталж байхыг од эрхэс сануулж байна.
Загас: Загасныхан хэдийгээр өөрөө судалж мэдсэнээр хичнээн ашигтай санагдсанч ямар нэгэн бизнест хөрөнгө оруулалт хийхгүй байхыг гараг эрхэс анхааруулж байна. Та сайн мэддэггүй зүйлээр оролдохоосоо аль болох зайлсхий. Хосуудын дунд гуравдагч этгээд гарч ирсэнээр харилцаанд ан сууж улмаар салах хүртэлээ байдал хурцадна. Харин сарын дундуур ашигтай санал хүлээж авах, санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж ирнэ. Ихэнх загаснууд хайр дурлалын асуудалтай нүүр тулах тул ганц бие загаснууд заяаны ханиа ч олох магадлал өндөр байна. Ахмад настай загасныхан өвчилөх эрсдэл өндөр байгаа тул эрүүл мэнддээ анхаар. Учир нь энэ өдөр туссан өвчин илааршихдаа удаан байх болно.