Ухаалаг төхөөрөмж / smart device / түүний хэрэглээг дэмжих хөдөлгөөнт интернэт. Энэ хоёрын зохицол нь бидний амьдралын хэв маягт шинэ тренд авчирчлаа. Гэвч сайн бүхний ард сүүдэр байдагтай ижил цахим орчин дахь хувийн мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал, анхаарал татахуйц асуудал болон хувирчээ.
Монголд 2,4 сая ухаалаг утас хэрэглэгч байдгаас 1.1 сая нь public wifi буюу олон нийтэд зориулсан үнэгүй WiFi идэвхтэй ашиглагч байна. Чухам энэхүү нэг сая хэрэглэгчийн цахим аюулгүй байдлыг энэ нийтлэлдээ хөндөхийг хичээлээ. Товчоор хэлбэл үйлчилгээний газруудын үнэгүй WiFi хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг аж.
Тухайн үйлчилгээний байгууллагаас үл хамааран сүлжээнд хөндлөнгийн гуравдагч этгээд хялбархан нэвтэрч WiFi хэрэглэгчийн хувийн мэдээллийг ухаалаг төхөөрөмжөөс нь хуулбарлах боломжтой байдаг аж. Таны Фейсбүүктээ нэвтрэх нэр, нууц үг хувийн зураг, файл зэргийг интернэт сүлжээгээр дамжуулан авах боломжтой. Энэ тохиолдолд хариуцлага хүлээх тал нь ч хуулийн хүрээнд тодорхой бус бөгөөд эцэст нь мэдээллээ алдсан хэрэглэгч л хохироод үлдэх магадлалтай.
Public WiFi ашиглахаас татгалзаж хэрхэн мэдээллийн аюулгүй байдлаа хангах вэ ?
Үйлчлүүлсэн газрынхаа WiFi кодыг асууж хувийн мэдээллээ эрсдэлд оруулснаас үүрэн операторуудын Дата багцыг / хөдөлгөөнт интернэт/ ашиглах нь таны мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалах юм.
Тавхан жилийн өмнөхтэй харьцуулахад манайд 1GB датагийн үнэ бараг 10 дахин хямдарч 100MB датаг 1000₮-өөр худалддаг үе ард хоцорчээ. Тухайлбал Юнител өнөөдрийн байдлаар 1500₮-өөр 2GB дата буюу 2000MB ашиглах боломжийг санал болгож байна. Нэг үеэ бодоход оператор компаниудын өрсөлдөөн Дата тарифыг хямдруулж олон нэр төрлийн Дата багцыг хэрэглэгчдэдээ санал болгох болсон.
Яг энэ нийтлэлдээ зориулж миний бие 4 оператор компанийн бүх Дата багцыг харьцуулж үзсэн юм. Үүнээс үзэхэд хамгийн сүүлд шинэчлэн гаргасан Юнителийн Дата багц нь үнэ болон нөхцөлийн хувьд хамгийн уян хатан санагдсан шүү. Хэрэглэгчдийнхээ хэрэглээний хэв маягийг гурван төрөлд хувааж түүндээ тохирох багцуудыг гаргасан нь одоогоор бусад оператор компаниудаасаа хамгийн сайн хувилбар байсныг уншигч танд дуулгая. Гэхдээ мэдээж Дата багцынхаа нөхцөлийг сайн ойлгож өөрийн хэрэглээндээ зохицсоныг сонгох нь хамгийн чухал. Ингэснээр таны мэдээллийн аюулгүй байдал хамгаалагдаж цахим эрх чөлөөг мэдрэх юм.